Өнөө үед хэдийнээ мартагдсан, хуучны цэвэрлэгээний аргууд: Эдгээрийг эрт мэдсэн бол маш их цаг, мөнгийг хэмнэх байжээ!

Сүүлийн үед гэрийн эзэгтэй бүр, өдөр тутмын амьдралаа илүү хялбар болгох аргуудыг сурч, түүнийгээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг болсон. Тиймээс ч бид танд амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг танилцуулъя.

1. Давс хэрэглэвэл цэвэрлэгээ илүү хялбар болно!

Хоол хийсний дараа түлэгдэж, дэвэрсэн ширмэн дээр давс цацаж хэсэг байлгасны дараа халуун усаар чийглэсэн зөөлөн спонжоор ширмийг арчиж авна. Ингэхдээ шилэн ширмийг болгоомжтой арчиж аваарай. Өөрөөр хэлбэл давсны ширхэгийг халуун усанд уусгах нь зурагдахаас сэргийлнэ.

2. Хутга ирлэх

Хэрэв таны гэрт хутга ирлэгч байхгүй бол, аяга болон тавагны ёроолд хутгаа ирлэж болдог. Энэ нь түргэн бөгөөд эдийн засагт ч хэмнэлттэй.

3. Лууванг түргэн арилгах

Лууван арилгахдаа хуурай төмөр зүлгүүрээр үрэх нь илүү хурдан бөгөөд хаягдал багатай арилгадаг.

4. Талхны үйрмэг тоглох

Талхыг маш хурдан хугацаанд үйрмэг болгохыг хүсвэл, төмөр зүлгүүр ашиглаарай. Ингэвэл таны цаг завыг хэмнэнэ.

5. Хумсны будгаа муухай болгохоос хамгаалах

Бээлийнийхээ дотор талд хумсны хэсэгт хөвөн хийж өгвөл, таны шинээр будсан сайн бэхжээгүй хумсыг хамгаалах болно.

6. Шалан дээр хагарсан өндгийг цэвэрлэх

Хэрэв шалан дээр өндөг хагарч, цэвэрлэхэд хүндрэл үүсвэл та дээр нь бага зэрэг давс цацаж өгөөрэй.Ингэвэл хогийн шүүрээр ч амархан цэвэрлэгдэнэ.

7. Амтыг хадгалах

Хэрэв та сармисны амтыг удаан хугацаанд хэвээр нь хадгалахыг хүсвэл сармисаа саванд хийж, дээр нь давс хийж өгөөрэй. Ингэсээр сармис ааг болон амтаа удаан хугацаанд хадгалж чадна.

8. Шавж устгах

Лаврын навчийг элсэн сахарын сав, талхны сав, ууттай гурил гэх мэтчилэн хүнсний зүйлдээ хийвэл, шоргоолж,шавж  зэрэг бусад амьтад үргэх болно.

9. Ноолууран хувцсыг зөв хатаах

Ноолууран хувцасны захыг агшаахгүйн тулд дотор нь дүүргэлт хийх хэрэгтэй. Мөн хормой болон ханцуйг сайтар сунгаж өгөх нь чухал.

10. Үдээсний зангилааг гаргах

Хэрэв гутлын үдээс чангарч, тайлагдахгүй бол бага зэрэг хүүхдийн нунтаг пүдрнээс цацаж өгөөрэй. Ингэвэл зангилаа амархан тайлагдана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!