Намхан хүмүүс илүү ууртай, түрэмгий байдгийг судлаачид онцолжээ!

Найзууд, эсвэл гэрийнхэн дунд тань нэг намхан нөхөр байдаг л байж таарна. Тийм хүмүүс маш ууртай, омголон, түрэмгий, түүнчлэн дайчин чанартай байдгийг эртний түүхүүдээс ч харж болно. Мөн өнөө үеийн судлаачид ч тэр үүнийг нотолжээ!

1. Судалгаагаар намхан хүмүүс, өндөр хүмүүсээс илүү дайчин, ууртай, омголон зантай байдаг бөгөөд бусдын хүчинд бус өөрийнхөө хүчинд найдаж амьдардаг тул яахаас ч буцахгүй байдаг аж.

Судлаачид 18-50 насны 600 орчим эрэгтэй хүмүүсийн дунд судалгаа явуулсанд намхан эрчүүд илүү их гэмт хэрэгт татагдсан байдаг бөгөөд түрэмгий зан ааштай байжээ.

Тэдний ихэнх нь өөрийн өндөрт сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд үүндээ маш их стресстдэг байна. Үүнийг “Напелеоны синдром” ч хэмээн нэрлэх нь бий.

Тэд өндөр хүмүүсээс хамаагүй илүү хатуужилтэй учраас тулааны спортоор амжилт гаргах магадлал өндөр байна. Ямарваа зүйлд шаргуу бөгөөд илүү хүчин чармайлттай аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!