Хүмүүс үүнийг мэддэг байсан бол энэ жимсний хальсыг хэзээ ч хаяхгүй байсан. Одооноос битгий хаяарай!
facebook

Хүмүүс үүнийг мэддэг байсан бол энэ жимсний хальсыг хэзээ ч хаяхгүй байсан. Одооноос битгий хаяарай!

Бидний эцэг эхийн үед мандарин хамгийн сайхан жимс байсан билээ. Ээж аав нар гэрээ сайхан үнэртэй болгохын тулд мандарины хальсаа хаялгүй хадгалдаг байсныг зарим уншигчид маань санаж байгаа биз ээ. Тэгвэл мандарины хальсыг үүнээс өөр олон янзаар хэрэглэж болдог аж. Чухам юунд хэрэглэж болдог юм бол гэж та гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй.

Мандарин ямар ач тустай вэ?

Мандаринд витамин C их хэмжээгээр агуулагддаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл дүн өвлийн хүйтэнд витамин C нь хүний биеийн дулааныг нөхөж, нян бактеритай тэмцдэг аж. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, судасны хананаас холестролыг ховхолдог. Тэгвэл ийм их ач тустай жимсний хальсыг ч бас олон янзаар ашиглаж болдог байна. Ингээд хэрхэн ашиглаж болохыг хамтдаа харцгаая.

1. Эрүүл мэнд

  • Ханиад хүрч, ханиалгаад байгаа бол мандарины хальсыг час халуун усанд хийн, хэдэн цаг дэвтээгээд, жаахан зөгийн бал нэмж уугаарай.
  • Нэг литр усанд 3 ширхэг мандарины хальсыг хийн буцалгаад, өдөрт 30 мг уувал цусан дахь сахарын хэмжээ тогтворждог.
  • Нэг аяга архинд мандарины хальс хийгээд, харанхуй газар 7 хоног хадгалаарай. Дараа нь өдөр болгон хоолныхоо өмнө 20 дуслыг уувал дотоод эрхтний тогтолцоо, хоолны шингэцэнд сайн нөлөө үзүүлж, юм идэх дуршлыг нэмдэг.

2. Гоо сайхан

  • Нэг аяга хүйтэн усанд мандарины хальс хийж, нэг хонуулна. Дараа нь үүгээрээ нүүрээ угаавал хар батга арилж, нүхжилт багасдаг.
  • Мандарины хатаасан хальсыг нунтаглаж, багахан хэмжээний ус хийгээд нүүрний скраб болгон ашиглаж болно. Ингэснээр арьс өнгөлөг, сайхан үнэртэй болдог ажээ.
  • Мандарины хатаасан хальсыг халуун усанд дэвтээгээд, биеэ угааж болно.
  • Мандарины хальсаар хумсаа арчвал хумс бэхжиж, цайрдаг. Мөн хумсны мөөгөнцрөөс сэргийлдэг ажээ.

3. Хоол хүнс

  • Мандарины хальс болон чихэрлэг жимсийг хольж, чанамал хийвэл тун амттай болдог.
  • Хатааж, нунтагласан мандарины хальсаар шарсан мах амталбал гайхалтай амттай болдог.
  • Мандарины хальсаар бялуу чимэглэж болно.

4. Засал чимэглэл

  • Баярын өдрүүдээр мандарины хальсаар төрөл бүрийн дүрс хийж, гэрээ чимж болдог.
  • Мандарины хальсыг болгоомжтой хуулж, сарнай хийж болно.
  • Мандарины хатаасан хальсыг будаж, төрөл бүрийн чимэглэл хийж болно.

5. Бусад

  • Мандарины хальсыг гэртээ тавьж, сайхан үнэр шингээж болно.
  • Мандарины хатаасан хальсыг хувцасны шүүгээнд хийвэл эрвээхий орохоос сэргийлдэг.
  • Муураа ойртуулмааргүй газраа мандарины хальс тавиарай.
  • Мандарины хатаасан хальсаар гал асааж болдог.
error: Мэдээлэл хамгаалагдсан !!