Өөрийн гараар амттай “молоко”-г 15 минутанд хийгээрэй. Гадуур зарагддагаас хамаагүй гоё амттай болдог шүү!

Бид багаасаа л молоко идэж өссөн. Талхан дээр түрхэж идэхэд үнэхээр л хамгийн сайхан амттай зүйл мэт санагддаг байж билээ. Гэвч сүүлийн үед үйлдвэрлэгдэж байгаа молоконууд шаардлага хангахгүй дээрээс нь амт чанар муутай байгаа. Миний хувьд дэлгүүрээс молоко худалдан авч, хүүхдүүддээ өгөхөөс илүүтэй өөрөө хийж өгөхийг хичээдэг.

Гэртээ молоко хийхэд таниас ердөө 15 минутыг шаардана. Тиймээс хийхэд хэцүү байх хэмээн халшрах хэрэггүй юм. Ердөө л танилцуулах жорыг дагаад хийхэд хангалттай.

Орц:

  • Сүү – 200 мл
  • Элсэнчихэр – 200 мл
  • Масло – 200 мл

Хийх арга:

Эхлээд томхон сав сонгож, бүх орцоо хийж бэлтгэнэ. Үүнийгээ гал дээр тавьж, халаах бөгөөд галаа нэмж, 10 минут буцалгаарай. Дараа нь савтай сүүгээ гал дээрээс авч хөргөнө.

Энэ үед сүү бага зэрэг шингэн байж болно. Гэхдээ бүү сандраарай. Учир нь сүү хөрөөд илүү өтгөрөх бөгөөд яг л миний таны мэддэг, идэх дуртай молоко болж хувирна. Үүнийгээ цэвэрхэн шилэн саванд хийж, хөргөгчинд хэдэн цаг хадгалаарай. Дараа нь хэрэглэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!