Ээжүүдэд аминчлан зөвлөе: Охин хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой 5 дадал

Эрэгтэй хүүхэд нь охин хүүхдийг бодвол арчилгаа илүү бага шаарддаг.Тиймээс ээжүүд охидтойгоо багаас нь тулж ажиллан, дараах хэдэн дадлыг зааж өгөх ёстой. Ингэснээр хүүхэд илүү биеэ дааж ариун цэврийг сахиж сурна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Шүдийг тогтмол угаалгаж сургах

Инээмсэглэл эмэгтэй хүнийг чимж, маш үзэсгэлэнтэй харагдуулдаг. Үүний тулд эрүүл өвчингүй, танан цагаан шүдтэй байх хэрэгтэй. Зөвхөн хооллолт бус, амны хөндийн төрөл бүрийн өвчин бактер нь амнаас таагүй үнэр гаргах бас нэгэн шалтгаан болдог. Иймд шүдний эмчтэй зөвлөж хүүхдэд тохирсон эмчилгээ болон өдөр тутмын угаалга арчилгааг хослуулах хэрэгтэй. Хүүхдийн шүдний сойзыг сонгохдоо аль болох зөөлөн үстэй, буйлыг гэмтээхгүй байхаар сонгоорой. Эхнээс нь сойзоо зөв барихыг заах нь чухал.

2. Усанд орох

Хүүхдийн арьс нь маш эмзэг, нимгэн байдаг. Иймд хүүхдийн арьсыг цочроохгүй зөөлөн бүтэцтэй зориулалтын савангаар угаалгах нь зөв. Анх удаа усанд оруулж сургахдаа, нүүр болон гараас эхлэн биеийн бусад хэсгийг хэрхэн угаах аргачлалыг зааж өгөөрэй. Ингэснээр хүүхэд бие дааж усанд ороход илүү дөхөм байх болно. 5 наснаас доош насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь усанд оруулж болохгүй.

3. Гар угаалгаж сургах

Цэвэрхэн гартай байх нь, хүүхэд эрүүл өвчингүй байх гол үндэс юмаа. Ялангуяа бага насны хүүхдүүд дэлхий ертөнцтэй танилцах, шинэ зүйлийг сурахын тулд олон зүйлийг гараараа барьдаг. Ингэснээр олон аюултай нянг биедээ тээдэг. Иймд та хүүхдээ бие засах, хооллохын өмнө болон тоглож дууссаны дараа зайлшгүй гарыг нь угаалгаж хэвшээрэй.

4. Хумсаа арьчлах

Бохир хумсанд маш их хэмжээний нян агуулагддаг. Ялангуяа хүүхдүүд бие даан хумсаа цэвэрлэж чаддаггүй тул томчуудын тусламж заавал хэрэгтэй. Хүүхдийг хумсаа мэрэх буруу зуршлыг эртнээс засаж өгснөөр, хумс эрүүл бат бөх ургахаас гадна, элдэв өвчлөлөөс сэргийлнэ. Юун түрүүнд, хумсыг богино байхаар засаж өгөөрэй.

5. Хувийн ариун цэвэр сахиулах

Ялангуяа үүнд охидын эмзэг эрхтний хэсгийн арчилгаа багтана. Та балчир охидоо багаас нь бие зассаны дараа ичимдэг эрхтнээ хэрхэн арчлах болон дотуур хувцсаа тогтмол сольж сургахад анхаараарай. Ингэснээр хожим өсвөр насанд хүрсний дараа сарын тэмдэг ирсэн ч, таниас ичиж эмээж, зовохгүй. Үүний тулд та хүүхэдтэйгээ илэн далангуй ярилцаж сураарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!