Алимтай пирог хийх амттай бас хялбархан арга: Амралтын өдрөөр хүүхдэдээ заавал хийж өгөөрэй!

Урин цаг наашилж, утаа униар арилж, хүн бүрийн магнай тэнийж байгаа болов уу. Тэгвэл та дулаахан энэ амралтын өдөр хайртай үрсдээ амттай алимны пирог хийж өгөн, салхинд гарвал ямар вэ? Үгүй юм аа гэхэд, гэртээ идээд сууж ч болно шүү дээ. Харин хэрхэн амттай алимны пирог хийхээ мэдэхгүй бол бидний танилцуулах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Орц:

  • Гурил – 3 аяга
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Тос – 150-180 гр
  • Майонез – 170 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Алим – 3 ширхэг
  • Хүнсний сода – 1 халбага
  • Давс – чимх
  • Буцалсан ус – 2 халбага

Хийх арга:

Элсэн чихэр, тос, өндөг, майонез болон давсаа саванд хийж, уустал нь сайтар хутгана. Дараа нь содаа нэмж, усаа хийгээрэй. Одоо үүнийгээ гурил дээрээ хийж, гурилаа зуурна. Зуурсан гурил тань бага зэрэг шингэн байж болно.

Зуурмагаа шарах шүүгээний шарагч саванд хийж тавьна. Зуурмагны зузаан 1 см эсвэл түүнээс бага зэрэг өргөн байж болно. Одоо алимаа нимгэн зүсч, зуурмаг дээрээ хатгаж тогтоогоорой.

200-220 хэмд 20 минут жигнэхэд хангалттай. Ингээд таны амттай алимтай пирог бэлэн болох бөгөөд шарах шүүгээнээс гаргаж, дээр нь сахарын пудр цацаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!