Зайдас төмсний ороомог: Амт гэж ванлий!

Амралтын өдрүүдээр яагаад ч юм цаанаасаа цаг зав гаргаж байгаад амттай хоол хиймээр санагддаг л биз дээ. Тэгвэл энэ удаа амттай зайдас төмсний ороомог хийгээд үзээрэй. Магадгүй та өмнө нь зайдасны гурилтай ороомог хийж үзсэн байх. Тэгвэл энэ удаа зайдас төмсний ороомогийг санал болгож байна. Амт гэж ванлий тул хүүхдүүд тун ч дуртай иддэг шүү.

Орц:

  • Төмс – 6 ширхэг
  • Өндөг – 2 ширхэг
  • Зайдас – 4 ширхэг
  • Гурил – 2-3 халбага
  • Давс, перец, ургамлын тос
  • Сармис – 1 хумс

Хийх арга:

Эхлээд төмсөө чанаж бэлтгэнэ. Чанасан төмсөө үрж, дээр нь өндөг, давс, перец хийж амтлаад нухна. Зайдсаа та хүсвэл чанаж болно эсвэл шууд хэрэглэсэн ч болох юм.

Одоо ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж, дээр нь хэрчсэн сармисаа нэмж бага зэрэг шараарай. Дараа нь сармисаа түүж аваад, тосоо ашиглах юм. Ингээд та амттай сармистай тос гаргаад авчихлаа гэсэн үг.

Нухсан төмсөндөө зайдсаа ороож, ороомог бэлтгэнэ. Үүнийгээ гуриланд өнхрүүлээд, бэлтгэсэн тосондоо хоёр талаар нь шарж, шаргалтаад ирмэгц гаргаарай. Нэг ёсондоо ингээд таны амттай зайдас төмсний ороомог бэлэн болж байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!