Үрсэн төмс, бяслаг, өндөг байхад хамгийн амттай бас хамгийн хялбар хоолыг хийж болно!

Энгийн орцтой боловч итгэмээргүй амттай хоолнууд байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Тэгвэл өнөөдөр тийм төрлийн хоолнуудын нэгийг танилцуулж байна. Энэ нь орц нь тун ч энгийн, бэлтгэхэд дэндүү хялбар дээрээс нь амттай гэж яана. Ингээд хамтдаа амттай хоолны орц болон жортой танилцъя.

Орц:

  • Төмс – 6 ширхэг
  • Бяслаг – 100 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Майонез – 2-3 хумс
  • Хатаасан яншуй
  • Давс, перец

Хийх арга:

Эхлээд бяслагаа үрж бэлтгэнэ. Нэг ширхэг өндөг, 50 гр бяслаг, жижиглэн хэрчсэн сармис болон майонезоо хийж хутгана.

Төмсөө мөн үрэгчээр үрж, давс болон перецээр амтлаарай.

Шарах шүүгээний савандаа төмсөө тарааж хийгээд, дээр нь бяслагтай зуурмагаа хийж тараана. Хамгийн дээр нь үлдсэн 50 гр бяслагаа цацаарай. Мөн нэг үлдсэн өндгөө асгаж, хатаасан яншуй эсвэл ореганог тараана.

Ингээд хоолоо 180 хэмд 40 минут жигнэхэд хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!