Энэ боорцгийг хийгээд тавьчихад, хүүхдүүд маань өглөөдөө дуртай нь аргагүй идээд сургуульдаа явдаг!

Би хүүхдүүддээ дэлгүүрээс төрөл бүрийн амттан, хүнсний бэлэн бүтээгдэхүүн авч өгөхгүй байхыг хичээдэг. Энэ нь бидний мөнгийг хэмнээд зогсохгүй хүүхдэдээ баталгаатай бус зүйлс өгөхөөс сэргийлж буй хэрэг юм. Тийм ч учраас би гэртээ боорцог хайрч, өглөөний цай бэлтгэдэг. Үнэхээр амттай болдог учир хүүхдүүд маань тун ч дуртай иддэг. Манай ээжүүд ч бас энэ аргаар амттай боорцог хийж байгаарай. Ингээд хамтдаа боорцогны жорыг мэдэж авцгаая.

Орц:

  • Тараг – 200 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Ваниль – 2 уут
  • Элсэн чихэр – 2 халбага
  • Хүнсний сода
  • Гурил – 300 гр

Хийх арга:

Өндөг, элсэн чихэр болон ванилаа хольж сайтар хутгана. Үүн дээрээ гурил, хүнсний сода болон таргаа хийж зуурна. Ингээд зуурсан гурилаа таглаж, дулаан газар 20 минут тавьж амраагаарай.

Тосоо халааж бэлтгээрэй. Гурилаа жижиг жижиг хэсэгт хувааж, тасдаж тавьна. Үүнийгээ тосондоо хийж шарах бөгөөд хоёр талыг шаргалтаад ирэхэд гаргана. Гаргасан боорцогоо цаасан сальфетикаар ороож, тосыг нь шингээж аваарай. Дараа нь сахарын пүдр цацаж, боорцогоо амталж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!