Хамгийн амттай тахианы махыг шарж идээрэй. Нэг амсчихвал салж чадашгүй!

Таны өнөө оройны хоолонд амталж шарсан тахианы махыг санал болгож байна. Таны төсөөлж байгаагаас ч хийхэд хялбар төдийгүй амттай болдог. Ялангуяа хүүхдүүд тун ч амтархан иддэг тул хайртай үрсдээ бэлэг бариарай. Ингээд хамтдаа хоолны орц найрлага болон хийх аргатай танилцъя.

Орц:

  • Тахианы мах – 1 кг
  • Сонгино – 3 ширхэг
  • Шар айраг – 1 стакан
  • Амтлагчууд (давс, перец гэх мэт)
  • Сармис – 1 хумс

Хийх арга:

Тахианы махаа жижиглэж бэлтгэнэ. Дан гуя байсан ч болно. Махан дээрээ давс, перец халуун ногоо болон жижиглэж хэрчсэн сармисаа хийж базаад, хэсэг амраана. Нэг цаг хагас байхад болно.

Сонгиноо том царираг хэлбэртэй хэрчээд тосонд шарна. Шаргалтаад ирмэгц сонгиноо хайруулын тавганы ирмэг рүү түлхэж, төв хэсэгт тахианы махаа тавьж шарах юм. Хоёр талаар нь 6-7 минут шарахад хангалттай.

Одоо шар айрагаа шарж байгаа тахиан дээрээ хийж, зөөлөн гал дээр 10-15 минут жигнэнэ. Ингээд таны амттай шарсан тахиа бэлэн болох бөгөөд хоолоо агшаасан будаа, салат, талх гээд төрөл бүрийн зүйлтэй хольж идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!