Хүүхдэдээ хамгийн амттай өндөгний царцаамаг хийж өгөөрэй!

Манай ээжүүд хүүхдүүддээ хамгийн сайныг нь өгөх юмсан хэмээн үргэлж бодож бас хичээж явдаг. Тэгвэл өнөөдөр завгүй ээжүүддээ зориулан, өндөгний царцаамаг хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Хүүхдэдээ өгөхөд тун ч тохиромжтой бөгөөд илчлэг, шим тэжээлээр баялаг. Тиймээс хийхэд амархан энэхүү амтат хоолыг заавал хийж өгөөрэй.

Орц:

  • Төмс – 4 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Өндөг – 4 ширхэг
  • Желатин – 1 уут
  • Хиам – 100 гр
  • Алим – 1 ширхэг
  • Цөцгий – 6 халбага
  • Хар перец
  • Гич – 1 халбага

Хийх арга:

Эхлээд төмс болон луувангаа арилгаж чанана. Чанахдаа давс хийхээ мартуузай. Ингээд чанасан төмс болон луувангаа дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Желатинаа 200 гр тахианы шөлөн хийж хайлуулна.

6 халбага цөцгий, 1 халбага гичийг желатин дээрээ хийж хутгана.

Дөрвөлжин хэрчсэн алим, төмс, лууван болон хиамаа сүмсэндээ хийж хутгана.

Өндгөө чанаж, хальслаад бэлтгээрэй. Хэвэндээ хүнсний скоч дэвсэж, доор нь ногооны холимогоо дэвсээд дээр нь өндгөө өрж тавиарай. Үлдсэн ногооны холимогоо өндөг дээрээ тавьж, хүнсний скочоороо бүтээнэ.

Ингээд бэлтгэсэн хоолоо хөргөгчинд хийж, хонуулаарай. Өглөө нь царцаамагаа нимгэн хэрчиж идээрэй.

Эх сурвалж: “Aysaa Amraa”, “Mom” фейсбүүк групп

https://m.facebook.com/groups/1649488085361821?view=permalink&id=2165316937112264

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!