Хагарсан хөлийн өсгийнөөсөө болоод сандал өмсөж чаддаггүй юу? Тэгвэл ингэж хөлийн өсгийгөө зөөлөн, эрүүл болгоорой!

Урин дулаан цаг ойртож байна шүү хүмүүсээ. Өвлийн хувцас малгайтай явахад халууцаж, хөлс урсаад ёстой л ирж яваа цагийн илрэл гэлтэй. Харин зун болохоор бидэнд тулгардаг бас нэг асуудал нь хагарсан хөлийн өсгий байдаг. Гоё сандал, өндөр өсгийт өмсөх гэхээр л өнөөх хагарсан өсгийнөөсөө ичээд пүүз барьж авдаг бүсгүйчүүд олон. Тэгвэл эртнээс энэ асуудалд санаа тавьж, өсгийгөө эмчилвэл ямар вэ? Та бүхэндээ хамгийн энгийн боловч үр дүнтэй аргыг танилцуулж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Аспирин – 10 ширхэг
  • Алкохоль – 250 мл

Аспиринаа нухаж, архиндаа хийж хутгаарай. Үүнийгээ 4-5 өдөр хадгална. Та үүнийг хэрэглэхээс өмнө байнга сэгсэрч байгаарай. Хөвөнд уусмалаас шингээж, асуудалтай хэсэгтээ буюу хагарсан өсгийндөө түрхээрэй. Дараа нь гадуур нь хүнсний скоч эсвэл дурын гялгар уутаар ороож хононо. Өглөө нь уутаа хөлнөөсөө аваарай.

Мөн хөлөө угааж, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Ингэснээр таны хатуурсан арьс зөөлөрч, хагарсан өсгий ч хэвийн болох болно. Та үүнийг долоо хоногт 3-4 удаа давтаж хэрэглэснээр гайхалтай үр дүнг мэдрэх юм. Тиймээс залхууралгүй заавал хэрэглээд үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!