Хаврын улиралд таны хөлийг холгож, өвтгөхөөс хамгаалах 10 амархан арга

Хаврын улирал хаяанд ирж, бид бүхэн өвлийн гутлаа далд хийж, гоёмсог хавар намрын гутлуудаа ил гаргаж эхэллээ. Гэвч энэ үед тулгардаг асуудлуудын нэг бол хөл холгох, өвдөх асуудал юм. Нэн ялангуяа өндөр өсгийт өмссөн үед өсгий болон өлмий, хөлийн хуруунууд өвддөг. Өөрт таараагүй кет, пүүз ч үүнд багтана гэдгийг санаарай.

1. Хөлийн хурууны хоёр болон гурав дахь хурууг хооронд нь шархны лентээр ороож өгвөл, өндөр өсгийт өмссөн ч таны хөлийг холгож өвтгөхгүй.

2. Гэртээ байхдаа ч хөлийнхөө өлмий дээр алхаж байхыг хичээгээрэй. Ингэснээр таныг өндөр өсгийт дээр шаламгай алхах болон хумсны мөөгөнцрөөс хамгаалах болно.

3. Зөөлөн, суналттай резинээр хөлийн улнаас дээш чиглэлтэй татаж өгөөрэй.Ингэснээр хөлийн алжаал ядаргаа маш сайн тайлагддаг.

4. Хэрэв та амархан хөлөрдөг бол хөл болон гутландаа хөлрөхөөс сэргийлэн бага зэрэг спирт цацаж, түрхэж өгөөрэй.

5. Хальтрах гээд байдаг гутлынхаа уланд халуун цавуунаас түрхэж хатаавал, гулгахаас хамгаалдаг.

6. Хөлөө эвгүй үнэртэй болохоос сэргийлэхийн тулд, усанд бага зэрэг алимны цуу хийгээд, түүгээр хөлөө зайлаарай.

7. Гутлаа төрөлжүүлэн ангилаад гутлынхаа шүүгээнд хийгээрэй. Ингэвэл нэг гутлын үнэр нөгөөдөө халдахгүй.

8. Хэрэв таны гутал багадаад хөлийг тань холгоод байвал, түгжээтэй уутанд ус хийж, гутландаа хийгээд хөлдтөл нь хөргөгчинд байлгаарай.

9. Хэрэв хөлийн хойд хэсэг холгох гээд байдаг бол шархны лентийг уртааш нь босоо чиглэлтэй наагаарай.

10. Хөлийн ул эвэршээд байвал, хан боргоцойны хальсаар үрж, сайтар арчаарай. Ингэвэл эвэр гуужиж унана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!