Мууранд дурлагсдад аминчлан зөвлөе! Хайртай амьтнаа зөв тэжээхэд туслах 14 зөвлөмж

Өнөө үед нохойтой эн тэнцэхүйц олон хүмүүс муурыг хайрлаж, гэртээ тэжээх болжээ. Муур нь төрөлхийн маш цэвэрч, ихэмсэг амьтан бөгөөд орон сууцанд ч гэсэн тэжээхэд тохиромжтой. Ингээд бид танд мууранд дурлагсдын амьтнаа тэжээхэд гаргадаг 14 алдааг танилцуулъя.

1. Үргэлж шинэ ус хийх

Хэрэв та усаа хоолны яг хажууд тавьдаг бол ус руу хоол орох, үс хялгас орж бохирддог. Муур байгалиасаа маш цэвэрч амьтан бөгөөд цэвэрхэн хүйтэн ус уух дуртай байдаг. Тиймээс усаа өөр газар тавьж, тогтмол сольж байгаарай.

2. Пааран дээр дэвсгэр дэвсээд унтуулаарай!

Муур пааран дээр унтах дуртай байдаг. Гэвч хэт халуун бол муурны үсийг халцалж, гэмтээж мэднэ. Тиймээс та пааран дээрээ зөөлөн дэвсгэр дэвсэж өгөөрэй.

3. Үнэтэй үүлдэр брэнд гэхээсээ илүү орон гэргүй зулзаган муур үрчилж аваарай!

Хэдийгээр муурны үүлдэр, угсаа гарал чухал ч муур бүр л ижилхэн. Та тэднийг хэрхэн хайрлаж халамжилж өсгөнө тэр яг тийм л болно. Тиймээс үнэтэй муур гэхээс илүү орон гэргүй зулзаган муур үрчилж аваарай. Энэ нь тэдний төлөө хийж буй маш энэрэнгүй үйлс юм шүү дээ.

4. Хэт үслэг муурны үсийг тайрч засаарай!

Ялангуяа халууны улиралд та хэт үслэг амьтныхаа үсийг тайрч, богиносгож болно. Ингэвэл мууранд илүү тухтай байхаас гадна, цэвэрхэн байна. Гэхдээ мэргэжлийн хүнээр засуулах нь хайртай амьтнаа гэмтээхээс сэргийлнэ.

5. Хэрэв таны муур хурхирдаг бол

Энэ нь муур эрүүл, хэвийн биш болохыг илтгэдэг. Тиймээс та мэргэжлийн мал эмчид хандаж, хайртай амьтнаа эрүүл эсэхийг шалгаарай.

8. Гадагшаа гарахаар бол гэртээ агаар салхи хангалттай оруулаарай!

Хэт бүгчим байранд муур удаан хугацаанд байвал, тэд байгалийн зөнгөөрөө гэрээсээ дайжиж оргон зайлахыг оролддог.Ингэхдээ өөрийгөө бэртээж ч мэднэ. Тиймээс таны цонх тортой бол агаар сайн оруулаарай.

9. Муурны хумсыг хэрхэвч авахуулж болохгүй

Хумс авна гэдэг нь муурны хурууны нэг үеийг тайрч авч буй маш харгис арга хэлбэрийн нэг билээ. Энэ нь маш их өвдөлтийг мэдрүүлэхээс гадна, өндөрт авирах, алхаж гишгэхэд хүртэл ихээр өвддөг.

10. Муурны хоолыг зориулалтын баглаа саванд нь хадгалаарай!

Ингэж хэвших нь та хайртай амьтныхаа хоолны шинэ байдлыг алдагдуулж, хадгалалтын горим зөрчсөнөөс өөрцгүй юм. Иймд аль болох өөрийнх нь сав баглаанд хадгалахыг хичээгээрэй.

11. Нохойноос дутахааргүй их арчилгааг шаардана

Муур хэдий цэвэрч, бие жижиг амьтан ч гэлээ, нохойноос өөрцгүй их арчилгааг таниас шаарддаг. Тиймээс та хайртай амьтнаа гэр бүлийн гишүүн мэтээр санаж, тууштай тэжээж хайрлаарай.

12. Хоёр мууранд тусдаа жорлон хэрэгтэй

Хэрэв таниад хоёр муур байдаг бол тэдэнд тус тусдаа жорлон байх хэрэгтэй. Эс бөгөөс тэд нар хоорондоо өдөр бүр зодолдож мэднэ.

13. Хэрэв зуумтгай нохойтой бол муураа тусад нь байлга

Нохой болон муурыг анхнаас нь зулзага байхад нь хамт тэжээвэл, нэгэндээ идээшин дасахад амархан байдаг. Нэгэнт нас бие гүйцсэн таарамж муутай амьтадтай бол тэдний тусад нь байлгах хэрэгтэй.

14. Хэт жижиг аяга худалдаж авдаг

Муурандаа хэт жижигхэн аяга авч өгвөл, таны амьтан хоолоо бохир шалан дээр идэх гээд байдаг. Тиймээс хэт жижигхэн аяганд битгий хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!