Өвөл жин нэмчихээд хавар болохоор турах гэж зовдог. Харин үүнийг уугаад ямар ч зовлонгүй гэдсээрээ турж чадсан шүү!

Өвлийн улиралд бид шим тэжээлтэй хоол хүнс идэж, тиймдээ ч жин нэмж эхэлдэг шүү дээ. Харин өвөл жин нэмчихээд хавар болохоор жин хасах гэж фитнес рүү гүйлддэг бүсгүйчүүд олон байдаг. Тэгвэл өвөл олж авсан унжгар гэдэснээсээ салахад танд тийм ч олон зүйл хэрэггүй. Ердөө бидний танилцуулах энэ ундааг бэлтгэж уугаад, өглөө нь гэхэд гэдсээ багасгаж болох юм.

Орц:

  • Ус – аяганы гурваны нэг
  • Цагаан гаа – 2.5 см
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Яншуй – нэг багц
  • Нимбэг – тал
  • Зөгийн бал – 1 халбага

Бэлтгэх арга:

Эхлээд яншуйгаа угааж хэрчээд, үүнээсээ 2 халбагыг блендэрт хийгээрэй. Үлдсэн нь хөргөгчиндөө хадгалж, дараа нь хэрэглээрэй. Өргөст хэмхээ угааж, нимгэн хэрчиж, үрсэн цагаан гаа, зөгийн бал болон нимбэгний шүүсний хамт блендэрт хийж эргүүлээрэй. Дээр нь усаа нэмж шингэлнэ. Ингээд таны ундаа бэлэн болох юм.

Үүнийгээ орой орондоо орохоос өмнө уугаарай. Та ердөө 7 хоногийн дотор гайхалтай үр дүнг биеэр мэдэрнэ. Мөн үүнийг уухын зэрэгцээ эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг мартаж болохгүй шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!