Алое вера гелийн алмайрмаар 8 ашигтай хэрэглээ: Танд өөр нэмэлт орц хэрэггүй!

Өнөө үед алое вера ургамлын ашиг тус, онцгой хэрэглээг хүн бүр мэддэг болжээ. Гэвч таны мэдлэгт бага ч атугай тус болох дараах мэдээллүүдийг танд хүргэе. Эдгээр нь ямар нэг нэмэлт найрлага шаардахгүй гэдгээрээ онцлог.

1. Шархыг анагаана

Тус ургамлыг олон зууны өмнөөс арьсны шарх, гэмтэлд хэрэглэж ирсэн. Алое навчийг дундуур нь зүсэж, халбагаар гелийг нь хусаж аван шархтай хэсэг дээрээ түрхээрэй.

2. Түлэгдэлт эмчилнэ

Алое гель нь арьсны улайлт, хавдар буулгах, түлэгдэлтийг түргэн эмчилж, арьсыг төлжүүлдэг. Навчаа дундуур нь зүсэж, гелийг нь аваад саванд хийж, түлэгдэлтэн дээрээ түрхэх, эсвэл хөлдөөгөөд хүйтэн жин тавиарай.

3. Шавжинд хазуулсан шархыг эмчилнэ

Хэрэв та ямар нэг шавжинд хазуулсан бол тухайн хэсэгт зуун настын шүүс түрхээрэй. Энэ нь өвчинг намдааж, хавдрыг буулгадаг.

4. Хөлдөлтөнд тустай

Зуун настын гель нь витамин Е аминдэмээр баялаг бөгөөд арьсыг нөхөн сэргээдэг. Тиймээс ч арьсны хөлдсөн хэсгийг түргэн төлжүүлж, эдгээхэд тусалдаг.

5. Наранд түлэгдсэн арьсыг анагаана

Хэрэв таны арьс наранд түлэгдэж борлосон бол зуун настын гелийг тухайн хэсэг газар нь түрхэж өгөөрэй. Улайлтыг түргэн эмчилж, хорсолтыг ч мөн эмчлэх болно. 

6. Батга болон тууралтыг эмчилнэ

Нүүрэн дээр гарсан батган дээрээ алое вера гелийг түрхээрэй. Энэ нь нэгэнт гарсан батгыг эмчилэхээс гадна, дахин гарахаас урьдчилан сэргийлдэг. Унтахын өмнө түрхээд хатсаны дараа унтвал үр дүнтэй.

7. Арьсыг  гүн чийгшүүлнэ

Зуун настын гель нь арьсыг гүн чийгшүүлж, нүхжилтийг ч мөн багасгадаг. Тиймээс та үдэш унтахын өмнө зуун настыг гелиэс нүүрэндээ түрхээд унтаарай.

8. Биеийн гуужуулагч

Та хэрэглэдэг биеийн шингэн саван дээрээ зуун настын гельнээс ахиухан хэмжээтэй хийж, биеэ угаагаарай. Мөн дээр нь витамин е хийвэл арьс илүү торгомсог зөөлөн болно. Ингээд биеэ сайтар үрж угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!