Давхар эрүүнээсээ салахад танд ганцхан алчуур л хэрэг болно!

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гундаадаг зүйлсийн нэг нь давхар эрүү байдаг. Бие нь яг л тарган туранхай нь таарчихсан байхад давхар эрүү унжаад байх асуудал тулгардаг шүү дээ. Би ч бас тийм асуудалтай байсан. Давхар эрүүнээсээ салах гэж амаа өвдтөл дасгал хийж, өч төчнөөн удаа массаж хийсэн. Гэвч үр дүнд хүрч чадаагүй. Харин энэ аргын тусламжтайгаар би давхар эрүүнээсээ салж, ёстой л төгс гэж хэлж болохуйц нүүрний хэлбэртэй болсон шүү. Манай бүсгүйчүүд ч бас энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Танд хэрэг болох зүйлс:

  • Алчуур
  • Стакантай халуун ус
  • Давс – нэг халбага

Усандаа давсаа хийж уусгана. Үүндээ алчуураа дүрж чийглээд, өргөөш нь нугалж бэлтгэнэ. Үүнийгээ хоёр талаас нь гараараа барьж, эрүүн доороо байрлуулаарай. Одоо алчуураа нааш цааш хөдөлгөж, эрүүгээ үрэх хэрэгтэй. Мөн дээрээс доош чиглэлтэй алчуураа гулгуулж, давхар эрүүгээ арилгахыг хичээгээрэй. Хэрэв алчуур тань хуурай болчихвол ахин норгож, иллэгээ үргэлжлүүлэн хийнэ. Та өөрийн чадах хэрээр хийж байгаарай.

Дасгалаа хийсний дараа давхар эрүүгээ мөсөөр арчиарай. Энэ нь арьсыг чангалж, өөхийг хайлуулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!