Танай гэрийн хана ямар өнгөтэй вэ? Гэрийн хананы өнгө болон доторх эд хогшил хаана байрлах нь таны эрүүл мэндэд ингэж нөлөөлдөг!

Эрүүл байхыг хүсвэл амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэдгийг эмч, судлаач нар байнга хэлдэг билээ. Мөн саяхан хийсэн нэгэн судалгаагаар өрөөний хана ямар өнгөтэй байхаас хамаарч хүний биеийн байдал өөрчлөгддөг болохыг тогтоосон байна.

Тухайлбал гэгээлэг, тод өнгөтэй хана хүний бие махбодийн цагийн хэмжүүрт нөлөөлж, нойрны дааврыг бууруулдаг аж. Үүнээс болоод хүн жин нэмж, чихрийн шижин, тэр ч байтугай хорт хавдартай болох магадлал өндөрсдөг ажээ.

1. Шаргал

Хэрвээ танай гэрийн хана шаргал өнгөтэй бол энэ нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анхаараарай. Учир нь шар өнгийг удаан харах нь нойр хулжихад хүргэж, мелатонин гэх гормони ялгарах явцыг удаашруулдаг байна. Ингэснээр зүрх өвдөх, чихрийн шижин өвчин тусахаас гадна хорт хавдраар өвчлөх аюултай байдаг ажээ.

2. Ногоон

Харин ногоон өнгө нь хүнд тайвшралыг өгдөг бөгөөд нүдний хараанд сайнаар нөлөөлж, стресс бухимдлаас ангижруулдаг сайн талтай болохыг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ. Мөн ногоон өнгийг гэрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхээс гадна, мөнгө дууддаг гэж ярих нь ч бий.

3. Цагаан

Цагаан өнгө нь хүйтэн хөндий уур амьсгалыг бэлгэддэг байна. Тиймээс зочдын өрөө болон унтлагныхаа өрөөний ханыг цагаан өнгөтэй байхаар сонгосны хэрэггүй аж. Мөн дээрээс нь нүд гялбуулдаг учраас хараа муутгах сөрөг талтай юм.

4. Улбар шар, улаан

Эдгээр өнгөнүүд нь хүнийг стресс, бухимдалд оруулдгаар зогсохгүй бие загатнуулдаг аж. Энэ нь тус өнгөнүүд нарны туяатай төстэй байдгаас болдог байж мэдэх юм. Дээрээс нь гэгээлэг хурц өнгө хүний тархийг хэтэрхий их ачааллуулж, амрах зав олгодоггүй байна. Ийм өнгөтэй гал тогооны өрөө ч мөн адил сөрөг нөлөө үзүүлдэг билээ.

5. Цэнхэр

Унтлагын өрөөний хувьд цэнхэр өнгө бол хамгийн зөв сонголт юм. Цэнхэр өрөөнд унтдаг хүмүүс саарал болон шаргал өнгийн өрөөнд унтдаг хүмүүсээс олон удаа секс хийдэг аж. Мөн илүү удаан хугацаагаар унтдаг байна. Ингэснээр эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд ямар нэгэн асуудалгүй байдаг ажээ.

Түүнчлэн гэрийн хана ямар өнгөтэй байхаас гадна, гэр доторх эд хогшлыг хаана, яаж байршуулах нь бидний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг байна.

1. Зурагт болон буйдан

Зурагт үзэх хамгийн тохиромжтой зайг тодорхойлох арга бол дэлгэцийн “инч” буюу диагональ хэмжээг 1.5-аар үржүүлэх юм. Өөрөөр хэлбэл таны зурагтын диагональ хэмжээ 100 см бол та буйдангаа зурагтнаасаа хамгийн багадаа 1.5 метрийн зайд байрлуулаарай. Ингэснээр нүдний хараанд ямар нэгэн асуудал учруулдаггүй байна.

2. Хөшиг

Шөнө зөвхөн нимгэн хөшигтэй унтдаг хүмүүс жин нэмэх магадлалтай. Ялангуяа бүсгүйчүүд бүсэлхийгээрээ таргалах хандлагатай байдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!