Арьсыг толигор болгох Тайландчуудын шидэт маск гэртээ бэлтгэх арга

Та Тайланд массажинд орох дуртай юу? Бас арьсныхаа өнгийг сэргээж, зөөлрүүлмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай. Бидний бэлтгэсэн доорх маск нь бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд скрабын үүргийг гүйцэтгэх юм. Ингэснээр таны будаг сайн шингэж, илүү үзэсгэлэнтэй харагдах билээ. Энэхүү гоо үзэсгэлэнгийн маск нь ердөө 15 минутын дараа үр дүнгээ өгч, арьсыг тань толигор сайхан болгох болно.

1. Найрлага

Гадил жимсэнд цайр, төмөр, магни болон бусад төрлийн амин дэм ихээр агуулагддаг билээ. Харин будаа арьсыг цайруулах шидтэй бөгөөд антиоксидантаар баялаг учраас арьсыг цайруулан, нүхийг үгүй хийж, толигор сайхан болгоод зогсохгүй залуу насны гоо үзэсгэлэнг хадгалах ач тустай юм.

2. Хэрхэн бэлдэх вэ?

  • Гадил жимсний 1/3 хэсгийг авч нухаад, дээрээс нь нэг халбага ус юм уу, сүү хийнэ.
  • Будаа болон овъёосыг гурил шиг болтол нь нунтаглаж нухна. Гэхдээ тус тусад нь шүү.
  • Ингээд будаа, овъёос тус бүр дээрээ 1 халбага нухсан хушга хийнэ.
  • Эцэст нь дээрх холимог дээрээ нухсан гадил жимсээ хийж сайтар хутгаарай.
  • Үүнийгээ нүүрэн дээрээ түрхэж, иллэг хийнэ. Ингээд 15 минутын дараа буцалгасан бүлээн усаар угаагаарай. Долоо хоногт 2-3 удаа дээрх маскийг тавьж болох ажээ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!