Шилэн хүзүү чилж, хөшиж өвдөхөд би энэ дасгалыг л хийчихдэг!

Байнгын суугаа ажил хийдэг, доош тонгойн сууж ажилладаг хүмүүст тулгардаг нэг бэрхшээл бол хүзүү чилж өвдөх байдаг. Энэ нь энгийн нэг өвдөлт биш бөгөөд цаашилбал аюултай үр дүнд ч хүргэж болох юм. Тиймээс ямагт хүзүүндээ анхаарал хандуулж байх нь чухал. Иймд хүзүү нь хөшиж өвддөг, толгой нь дүүрдэг хүмүүстээ зориулж хийж болох дасгалуудыг танилцуулж байна.

Хүзүүний өвдөлт нь бидний амьдралын стресс бухимдал, буруу амьдралын хэвшил болоод хөдөлгөөний дутагдал зэргээс үүдэж бий болдог аж. Ингээд хамтдаа дасгалуудтайгаа танилцъя.

Дасгал 1: Толгойгоо зүүн тийш эргүүлж, зөөлөн доошлуулж, эрүүгээ мөрөндөө хүргээрэй. Байрлалаа 5 секунд хадгалаад, баруун талдаа адил хийнэ. Дараа нь толгойгоо зүүн болон баруун тийш ээлжилж эргүүлэх бөгөөд ингэхдээ чадах хэрээрээ хүзүүгээ сунгах хэрэгтэй. Тус дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

Дасгал 2: Толгойгоо урагш тонгойлгож, эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Одоо буцаад байрлалдаа ороод, толгойгоо арагш гэдийлгэж, байрлалаа 5 секунд хадгална. Тус дасгалыг 15 удаа давтаж хийгээрэй.

Дасгал 3: Гараа толгойныхоо ард байрлуулна. Толгойгоо чадах хэрээрээ арагш гэдийлгэх бөгөөд ингэхдээ гарын хүч биш хүзүүний булчингаа ашиглаарай. Дараа нь толгойгоо урагш тонгойлгох ба энэ үед гараа толгойны ар хэсгээс салгаж болохгүй. 15 удаагийн давтамжтай хийх ёстой.

Дасгал 4: Баруун гараа баруун мөрөн дээрээ тавиарай. Одоо хүзүүгээ баруун, дараа нь зүүн тийш эргүүлнэ. Нөгөө талдаа ч бас адил хийх бөгөөд тус бүрдээ 15 удаа давтаж хийнэ.

Дасгал 5: Зүүн гараа толгой дээрээ байрлуулна. Толгойгоо зүүн мөр рүүгээ буулгаж, аль болох сайн хөдөлгөхийг хичээнэ. Байрлалаа 20 секунд хадгална. Нөгөө талдаа адил хийх ба 5 удаагийн давтамжтай хийгээрэй.

Дасгал 6: Та хүзүүний өвдөлтөө арилгахын тулд 5 минут толгойн ар дагз хэсэгт иллэг хийхэд хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!