Гэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!

Гэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!

Бид үргэлж сайхан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг ч, үүнийхээ төлөө хийдэг нь ховор. Бүхнийг мөнгөөр шийдэхийг хичээж, зовж олсон мөнгөө гоо сайхны бүтээгдэхүүн, арчилгаандаа зарцуулдаг. Харамсалтай нь үр дүнгээ үзүүлэх нь ховор байдаг. Харин миний хувьд арьс болон үс арчилгаандаа зориулж, зуун наст тарьж ургуулдаг юм.

Мөнгө үрэхгүйгээр хамгийн төгс арьстай болох боломж бол ердөө л зуун наст тарьж, ашиглах. Миний арьс толигор, ямар ч батга бас үрчлээс байхгүй. Мөн үс маань гэмтэлгүй, салаагүй дээрээс нь гялалзаж, намирсан болохоор найзууд маань үргэлж л нууцыг нь асууж, гайхдаг шүү.

Зуун настын хэрэглээ:

  • Тослог арьсны pH балансыг тэнцвэржүүлэхийн тулд ижил хэмжээтэй зуун настын шүүс болон овъёосыг хольж маск бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа угааж цэвэрлээрэй.
  • Харин та хуурай арьстай бол зөгийн бал, сүүн крем, овъёос болон зуун настын шүүсийг хольж зуураарай. Үүнийгээ мөн л нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угаагаарай. Дараа нь нүүрэндээ чийгшүүлэх тос түрхэж унтахдаа.

  • Үрчлээсийг арилгахын тулд нүүрээ угааж цэвэрлээд, зуун настын гелиэр арчиж, иллэг хийх хэрэгтэй.
  • Хугарч, гэмтсэн үсийг эмчлэхдээ зуун настыг ашиглаж болно. Зуун настын гелийг гаргаж, үүгээрээ хуйхаа арчих хэрэгтэй. Ингэснээр зуун настад агуулагдах амин дэм, витамин хуйханд шингэж, үсийг эрүүлжүүлэх юм.