Бидний сэтгэл зүрхэнд хоногшсон одууд: Тэд хамтдаа байхдаа үнэхээр сэтгэл татам харагддаг
facebook

Бидний сэтгэл зүрхэнд хоногшсон одууд: Тэд хамтдаа байхдаа үнэхээр сэтгэл татам харагддаг

Алдарт дуучин Мэрилин Мэнсон болон жүжигчин Жонни Депп нар ижилхэн шивээсээр хосолсон. Харин залуу дуучин Эд Шэран жүжигчин Кортни Кокс нар далайн эргийн байшинд амьдарч байсан гээд биднийг гайхшруулах үйл явдлууд зөндөө болж өнгөрсөн. Тэдний энэ үйлдлүүд тухайн үед биднийг үнэхээр гайхшруулж байсан боловч, хэдийн түүх болон үлджээ!

1. Женнифер Лоуренс, Эмма Стоун нар

Үзэсгэлэнтэй, алдартай жүжигчид анх тэдний найз болох Вүүди Харрелсоны тусламжтай анх нэгнээ мэддэг болжээ. Харин тэр мөчөөс хойш тэд үргэлж нэгнийхээ гэрээр зочилж, хамтдаа аялж, дуучин Адель гэх мэт бусад олны танил найзуудын хамтаар оройн зоог идэж, зургаа татуулах болсон байна.

2. Кейт Хадсон, Женнифер Анистон нар

Хөөх энэ үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйчүүдийг хараач ээ. Тэд маш цөөн олны танил найзуудын нэг бөгөөд хамтдаа авахуулсан хөгжилтэй зургуудаа үргэлж цахим орчинд нийтэлдэг байна.

3. Майли Сайрус болон Келли Осборн нар

Тэд анх “So Undercover” хэмээх романтик инээдмийн киноны үеэр анх танилцсан бөгөөд түүнээс хойш маш түргэн хугацаанд дотноссон. Магадгүй тэд хоёул хөгжимчин эцэгтэй байсан нь нөлөөлсөн болов уу.

4. Снуп Догг болон Марта Стюарт нар

Тэд анх Марта Стюартын шоугаар анх танилцсан бөгөөд түүнээс хойш 10 гаруй жил нөхөрлөжээ. Снуп түүний тухай хэлэхдээ, “Би Мартатай хамт байхдаа амар амгалан, хайр, нөхөрлөлийн үнэ цэнийг тултал мэдэрдэг” гэжээ.

5. Жонни Депп болон Мэрилин Мэнсон нар

Мансон болон Депп нар сайн найзууд. Мансон Деппийн охин Лили Рөүзийн загалмайлсан эцэг юм. Тэрээр Деппийн шинэ кино бүрийг шимтэн үздэг. Депп ч найзынхоо тоглолт бүрийг алдалгүй үздэг юм. Тэд өөрсдийн нөхөрлөлийг мөнхөлсөн хос шивээсийг хүртэл хийлгэж байжээ.

6. Крис Женнер болон Женнифер Лоуренс нар

Бүхий л сайн найзуудын адил Крис болон Женнифер нар ч мөн маш сайн найзууд. Хэдийгээр насны ялгаа ихтэй боловч, биенээ үргэлж сайн ойлгодог сайн найзуудын нэг байсаар ирсэн юм.

7. Кейт Уинслет болон Леонардо Ди Каприо нар

Бидний сайн мэддэгчлэн алдарт жүжигчид маань анх Титаник киноны зураг авалтаар танилцсан. Түүнээс хойш бүхий л хугацаанд тэд амьдралын салшгүй сайн найзууд байсаар ирсэн билээ. Тэд хамтдаа үнэхээр сайхан харагдаж байгаа биз.

8. Эд Ширан болон Кортни Кокс нар

Эд болон Кортни нар үнэхээр сайн найзууд юм. Эд өөрийн сайн найз болох Жонни МакДайдтай Кортниг танилцуулсан бөгөөд тэдний хуриманд өөрийн дуу хоолойг өргөж байсан. Гэвч харамсалтай нь хосууд нэг их удалгүй салцгаасан юм.

9. Селена Гомез болон Женнифер Анистон нар

Селена 8 настай байхаасаа л жүжигчин Женнифер Анистоны үнэнч фэн байсаар ирсэн. Гайхалтай нь тэд анх нэгэн кино наадмын үеэр анх танилцсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй нөхөрлөсөн билээ.

10. 50 цент болон Бетте Медлер нар

Тэд хэдийгээр насны зөрүү их боловч, амьдралын сайн найзуудын нэг билээ. Хоёул хамтдаа үргэлж сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй сайн оролцдог.

11. Жэймс Макавой болон Майкл Фассбендер нар

Тэд анх 2011 анх танилцсан юм. Түүнээс хойш тасралтгүй нөхөрлөсөөр иржээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!