Гэрээ тохижуулахдаа бидний үргэлж гаргадаг 12 алдаа

Дэлхийн дахинаа буюу орон орны ойролцоогоор 260 айлд хийсэн судалгаагаар тэдний ихэнх нь гэрийн зарим тохижилт болон зохион байгуулалтыг буруу хийдэг байна. Эдгээрийг тодорхой байдлаар гэрийн тав тух, уур амьсгалыг алдагдуулж байдаг аж. Ингээд та бүхэндээ дараах мэдээллийг танилцуулъя.

1. Будаг, ханын цаас наахаасаа урьдаар цахилгааны холболтоо хэрхэн хийсэн зургаа авдаггүй. Ийм учраас л та дараа нь ханандаа юу хийснээ мартаж, цахилгааны утсыг гэмтээж болзошгүй.

2. Гэрлийн унтраалгыг хүүхэд хүрэхгүй газарт байрлуулдаг. Ингэснээр тэд үргэлж томчуудын тусламжтай бүхнийг хийх гээд байдаг юм.

3. Паркетан шал нэх их зохимжтой шийдэл биш. Харин түүний оронд угсардаг хулдаас нь илүү бат бөх, эдэлгээ сайтай байдаг юм.

4. Шал хэт цайвар эсвэл хэт бараан байх нь зохимжгүй. Тиймээс сааралдуу өнгө нь тоос тортог болсон эсэх нь сайн мэдэгддэггүй.

5. Угаалгын өрөөний сантехникийн холболтыг төмөр гэхээс илүү хуванцрыг сонгож өгөөрэй. Ингэвэл дуу чимээ гаргахгүй байх давуу талтай.

6. Ялангуяа галтогооны өрөөнд паркетэн шал нэх тохиромжгүй. Ус, чийг авахдаа амархан тул чанараа маш түргэн алддаг байна.

7. Угаалгын өрөөний ханыг усны хамгаалалттай будгаар будаж, чийг хөгц үүсэхээс хамгаалаарай. Ингэхгүй бол угаалгын өрөөнөөс таагүй үнэр үнэртэж эхэлнэ.

8. Шалны халаалт хийсэн бол түүнд зогсох хугацааг ч мөн тохируулж өгөх нь зөв. Эс бөгөөс унтлагын өрөөний хэм хэт өсөх магадлалтай.

9. Угаалгын өрөөний хананд алчуур тогтоох эсвэл цонхтой байх нь нэг их зохимжтой биш. Учир нь алчуурыг хананд тогтоосноор хөгц мөөгөнцөр үүсэх болно. Харин цонх хийснээр аюулгүй байдлыг хангахгүй.

10. Хувцасны шүүгээний бариул хурц ирмэгтэй байхаас илүү ямар нэгэн булангүй, өөгүй бариул байх хэрэгтэй. Энэ нь аюулгүй байдлын хувьд ч танд илүү таатай байх болно.

11. Гал тогооны өрөөний шүүгээний материал маш чанартай, бат бөх байх нь илүү чухал байдаг. Хямд, чанар муутай материал эдэлгээ болон өнгө үзэмжийн хувьд нийцэхгүй.

12. Ханын цаасны өнгийг хэт эрээн, том хээтэй байхаар сонгох нь нэг их зохимжтой биш. Иймд аль болох жижиг хээтэй, цулгуй байхаар сонгоорой.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!