Бодит амьдрал дээрх хамгийн дэгжин, бас царайлаг 5 ханхүү

Яг л үлгэрт гардаг мэт мөрөөдлийн гэмээр 5 бодит ханхүүг та бүхэнд танилцуулъя. Бүсгүйчүүдээ ойртоод суугаарай. Учир нь таны нүд нэгэнтээ баясаж, сайхан зүйлсийг мөрөөдөх болно шүү.

1. Ханхүү Хуссейн Ибн-и Абдуллах, 24 нас

Иорданы хатан хааны өв залгамжлагч, ханхүү Хуссейн хөл бөмбөг тоглох дуртай бөгөөд өөрийн сонирхлын дагуу хувийн блог хөтөлдөг аж. Тэрээр хатан хаан 2-р Элизабет болон түүний удмын бусад ханхүү нарын сурч байсан Их Британийн Сандерурст хэмээх цэргийн академийг амжилттай төгссөн юм.

2. Ханхүү Абдул Матин, 27 настай

Брунейн хаан ширээний 4 дэх залгамжлагч ханхүү Абдул урлагийн магистр зэрэгтэй бөгөөд хөлбөмбөг, поло, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүдээр хичээллэдэг. Ази бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон юм.

3. Ханхүү Хамдан Ибн Мухаммед Ал Мактоум, 36 настай

Арабын нэгдсэн Эмират улсын сэнтий залгамжлах ханхүү Мухаммед нь урлаг, уран зохиолд сонирхолтой бөгөөд аль болох адал явдалтай амьдрахыг илүүд үздэг. Тэрээр хараахан гэрлэж амжаагүй байна.

4. Грек болон Дани улсын хунтайж Константин Алексиос, 20 нас

Тэрээр өөрийн эгч Олимпиагийн хамтаар АНУ-д суралцаж байгаа бөгөөд хамгийн залуу ханхүүгийн тоонд орж байна.

5. Люксембургийн хунтайж Себастиан, 26 настай

Хаан ширээний угсаа залгамжлах 5 дахь ханхүү, 5 орны хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд дугуй унах, усанд сэлэх, аялалд явах сонирхолтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!