Бидний мэддэггүй ухаалаг гар утасны 12 ашигтай хэрэглээ
facebook

Бидний мэддэггүй ухаалаг гар утасны 12 ашигтай хэрэглээ

Ухаалаг утасны хэрэглээ, ашигт байдал нь улам бүр сайжирч, бидний хурд хүч хоцрогдож байна. Бидний урьд нь мэддэг хэмээн боддог байсан зүйлс шинэчлэгдэн сайжирсаар, өөр болсоор байгаа нь нууц биш юм. Ингээд бид та бүхэндээ таны мэдэхгүй ухаалаг гар утасны ашигтай 12 хэрэглээг танилцуулъя.

1. “Auto rotate” тохиргоог идэвхгүй

Дэлгэцээ автоматаар хэвтээ босоо чиглэлд болгох тохиргоо нь зайг түргэн дуусгадаг. Тиймээс та тус тохиргоог цуцалвал, зайгаа илүү удаан ашиглах боломжтой.

© brightside

2. Цэнэглэж байхдаа бүү оролд

Утсаа цэнэглэж байхдаа аль болох оролдохгүй байх нь таны утасны цэнэгийг маш ихээр хэмнэх болно. Мөн утсанд халалт үүсэх, зайнд ачаалал үүсэхээс ч мөн сэргийлж чадна.

© pixabay © pixabay

3. “Airplane Mode” тохиргоог идэвхижүүлснээр хурдан цэнэглэгдэнэ

Утасны дээд цэсэн дэх онгоцны тохиргоог идэвхижүүлснээр таны утасны сүлжээ хаагдаж, интернэт хандалтыг ч мөн хаах болно. Ингэвэл утсыг хоёр дахин түргэн хурдаар эрчимтэй цэнэглэх боломжтой.

© pixabay

4. Түгжих болон Home товчлууран дээр зэрэг дарвал, дараалласан зургуудыг авна

Ингэснээр секунтэд 20 шот зургийг нэг дор авах боломжтой.

© pixabay

5. Дуу ихэсгэж, багасгах товчоор, “shutter” үйлдлийг хийж болно

© pixabay

6. Хэрвээ машинаа том зогсоолд байрлуулсан бол ойр орчмын зургийг аваарай.

© pixabay

Ингэвэл эргээд машинаа олоход танд илүү хялбар байх болно.

7. Бичлэг хийж байхдаа орчны дууг нэмэгдүүлэх

Та бичлэг хийж байхдаа микрофон дээрээ хуруугаа тавиад хийвэл, таны дуунаас илүү орчны чимээ тод сонсогдоно.

© pixabay

8. Нарны шилээр филтер хийх

Хэрэв та зургаа илүү ер бусын байдлаар авахыг хүсвэл нүдний шилнийхээ линзийг ашиглан зураг авах боломжтой.

© Nancy Anne L. Merole / flickr

9. Хар өнгийн дэлгэцний зураг зайг хэмнэдэг

Гар утасныхаа дэлгэцэн дээр хар өнгийн зураг тавьбал утасны зайг илүү хэмнэх ашигтай.

© Tinh Khuong / unsplash

10. Гар утсаа сайн цэвэрлэх

Бидний гар утас суултуураас илүү бохир байдаг. Иймд та багахан спиртийн уусмалаар утсаа арчаарай.

© hsn © aliexpress

11. Сэрүүлгээ илүү тод дугаргах

Үүний тулд та утсаа шилэн аяган хийгээд унтаарай. Ингэвэл сэрүүлэг илүү тод, чанга сонсогдоно.

© amazon

12. Утсаа долоо хоногт дор хаяж 3 удаа унтрааж асаах

Ингэснээр утасны ачаалал буурч, эдэлгээ нь илүү уртсах давуу талтай.

© pixabay
error: Мэдээлэл хамгаалагдсан !!