Дуучин Фрэдди Меркуригийн насан туршийн хайр, Мэри Остины сэтгэл хөдөлгөм түүх

Queen хамтлагийн гоцлол дуучин Фрэдди Меркуриг дэлхий дахинаа маш өвөрмөц, өөртөө итгэлтэй уран бүтээлч гэдгээр нь мэднэ. Харин цорын ганц бүсгүй л түүнийг өөрийн Меркури болохыг нь мэдэх болов уу. Мэри Остин дуучин залууг мөнх бусыг үзэх хүртэл нь хамт байж, үхэлтэй тэмцэлдсэн юм. Тэрээр Фрэддигийн цорын ганц хууль ёсны эхнэр, бас цор ганц найз нь байжээ. Ингээд та бүхэнд энэ сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцъя.

Түүх ингэж эхэлсэн юм

Мэри Остин болон Фрэдди Меркури хоёр анх өөрсдийн маш өвөрмөц хувцаслалтаар татагджээ. Мэри тухайн үед Лондонд байрлах Биба хэмээх винтэж хувцасны дэлгүүрт өөрийн найз Рожер Тэйлорын хамт ажилладаг байв. Харин Рожер Queen хамтлагийн бөмбөрчин байсан юм. Тухайн үед Фрэдди өөрийн хамтлагийн уран бүтээлд голлон анхаардаг байв.

Мэри Остины эцэг эх төрөлхийн хэлгүй, сонсголгүй хүмүүс байсан бөгөөд тэрээр ээж аавтайгаа дохионы хэлээр ярьдаг байв. Бусдаар бол түүний гэр бүл өөр ялгараад байх зүйлгүй хэвийн л аж төрдөг байсан аж. Мэригийн эцэг шавар, өрлөгийн ажил хийдэг байсан бол эх нь гэрийн үйлчлэгч хийдэг байжээ. Жижигхэн, сэтгэл татам бүсгүй ирээдүйн рок одод шууд нь татагдаж, дурласан байна. Эхэндээ Фрэддигийн хэт тод хувцаслалт, урт үс нь сонин харагдаж, түүний дэргэд байхаас зовж байсныг хожим дурсжээ. Тэдний харилцаа яг л жирийн хосуудынх шиг хөгжим болон хувцаслалтаар татагдаж, хамтдаа алхаж, олон сайхан газраар зугаалж өнгөрчээ.

Алдар нэрийн оргилд

Хосууд хэсэг хугацаанд болзсоны эцэст тэд нэг жижигхээн байранд хамтдаа амьдрах болов. Магадгүй яг энэ мөч л тэдний хувьд хамгийн жаргалтай цаг хугацаа нь байсан болов уу. Фрэдди дуугаа бичиж, харин Мэри түүнийг нь дэмждэг байв.

Queen хамтлагийн анхны альбум 1973 онд гарсан бөгөөд энэ мөчөөс эхлэн байдал хавьгүй дээрдэж эхлэв. Тэд Лондон хотод жижиг бэлтгэлийн студитэй болж, Фрэдди Мэрид зориулан “Love of my life” дуугаа зориулж бичив. Мэри энэ тухай дурсахдаа,

“Намайг 23 настай байхад тэрээр Зул сарын өдөр надад нэг том хайрцаг өгсөн. Хайрцагыг задалтал дотор нь дахиад хайрцаг байсан. Задалсаар эцэст нь нэг жижигхэн чамин хайрцагнаас маш гоёмсог бөгж гарч ирсэн. Би тухайн үед яг юу болоод байгааг сайн ойлгоогүй. Шоконд орчихсон байсан. Тэгээд би түүнээс, Чи яагаад үүнийг надад зүүж өгч болохгүй гэж хэмээн хэлсэн. Харин тэр хариуд нь зүүн гараа өгч байгаач, ” Мэри чи надтай гэрлэх үү? хэмээх асуусан. Би хэсэг хугацаанд шоконд орчихсон гэхэд болно. Ингээд л би зөвшөөрсөн. хэмээжээ.

© Photoshot / REPORTER / EastNews

Ингээд Фрэдди сүйт бүсгүйгээ ээж Жер Булсарад танилцуулсан нь маш их таалагдав. Ээж нь хүүдээ, тэдний удахгүй бүл нэмээсэй хэмээн хүсчээ. Гэвч харамсалтай нь хурим бололгүй, тэд 3 жилийн хугацаанд хамтдаа байж, сүүлд нь салцгаасан байна. Энэ хугацаанд Queen алдрын оргилд хүрч, тэдний харилцаа ч маш ээдрээтэй болжээ. Хэдий эргээд нийлсэн ч бүх зүйлд өөр болсон байв.

© Dave Hogan / Hulton Archive / Getty Images

Тусдаа амьдарсан он жилүүд

Фрэдди Мэритэй амьдарч байх хугацаандаа түүнд бэлгийн өөр чиг хандлага байгааг ажиглаж эхэлжээ. Учир нь Мэригийн хардалт, үргэлж залгах, үл ойлголцлууд таалагдахаа больсон байна. Фрэдди хэдийгээр Мэригээс салсан боловч, түүнийг өөрийнх нь туслах болж хамтдаа байхыг гуйжээ.

Мэри түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн ч, тэд албан ёсоор гэр бүл болж байгаагүй юм. Фрэдди энэ тухай ярихдаа, Мэри бид хоёр хэдийгээр албан ёсоор гэрлэж байгаагүй ч, тэр миний хувьд үргэлж цор ганц эхнэр минь байсан хэмээжээ.

© freddiemercuryclub / Instagram

Фрэдигийн өвчин болон эцсийн он жилүүд

Зөвхөн хоёр хүн л Фрэддигийн ДОХ-ын халдвар тээж байсан эсэхийг мэднэ. Мэри Остин болон Жим Хаттан. Зөвхөн тэд л түүнийг насан эцэс хүртэл нь хамтдаа байсан юм.

Жим Хаттены хувьд тэрээр дуучин залуугийн сүүлчийн хайрт нь байсан. Жим Хаттен 2010 онд уушгины хорт хавдрын улмаас насан эцэс болсон юм.

Фрэдди 1991 оны 11-р сарын 24-ны өдөр Лондон дахь эдлэн газраа Мэри Остины хамт насан эцэслэсэн юм. Фрэдди өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг Мэрид үлдээсэн бөгөөд Фрэддигийн хаана оршуулсныг зөвхөн Мэри Остон л мэддэг боловч, өнөөг хэр нь нууцалсаар байгаа аж.

Мэри Остон өдгөө 68 настай бөгөөд хүүхдүүдийн хамт нам жим амьдарч байна.

© Dave Hogan / Hulton Archive / Getty Images
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!