Сэтгэл гутралыг илрүүлэх сорил. Хэрэв танд эдгээр 9 шинж тэмдэг илэрвэл СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭМГЭГТЭЙ болжээ
facebook

Сэтгэл гутралыг илрүүлэх сорил. Хэрэв танд эдгээр 9 шинж тэмдэг илэрвэл СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭМГЭГТЭЙ болжээ

Та стрессдэж байна уу. Завгүй амьдрал, боломжгүй санхүүдээ баахан бухимдан “түнтийтэл” уурлаж стрессдээд л… Ерөөс амьдрал нэг л болж өгөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрж, хийж буй ажлаасаа, хариад гэр бүлээсээ ч аз жаргал мэдэрч чадахгүй байгаа юм биш биз?

Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан “Сэтгэл гутралыг илрүүлэх сорил”-ийг сонирхуулж байна. Та энэхүү сорилоор өөрийгөө шинжээд үзээрэй. Хэрэв таны сорилын оноо 10 ба түүнээс дээш бол сэтгэл гутрах эмгэгтэй байж болзошгүй юм.

1. ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС ЭСВЭЛ ИДЭВХИ СОНИРХОЛ БУУРАХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

2. МЭДРЭМЖ БУУРЧ, СЭТГЭЛЭЭР УНАХ, ИТГЭЛ НАЙДВАР ТАСРАХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

3. ОРОЙ УНТАХАД БЭРХШЭЭЛТЭЙ ЭСВЭЛ ХЭТ ИХ НОЙРСОХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

4. ЯДРАХ ЭСВЭЛ ЭРЧ ХҮЧЭЭ АЛДСАН МЭТ МЭДРЭМЖ ТӨРӨХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

5. ХООЛНЫ ДУРШИЛ БУУРАХ ЭСВЭЛ ХЭТ ИДЭХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

6. ӨӨРИЙГӨӨ МУУГААР БОДОЖ, БҮТЭЛГҮЙ МЭТ САНАЖ, ӨӨРТӨӨ БОЛОН ГЭР БҮЛДЭЭ ГОНСОЙХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

7. ЯМАР НЭГ ЗҮЙЛД АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЭХЭД БЭРХШЭЭЛТЭЙ БАЙХ (НОМ УНШИХ, ТЕЛЕВИЗ ҮЗЭХ ГЭХ МЭТ)

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

8. БУСАД ХҮМҮҮС ТАНЫГ ХӨДЛӨХ ЭСВЭЛ ЯРИХДАА МАШ УДААН БАЙНА ГЭЖ АНХААРУУЛЖ БАЙСАН. ЭСВЭЛ ЕРДИЙН БАЙДГААСАА ИЛҮҮТЭЙ ТАЙВАН БУС, НЭГ ГАЗРАА ЭРГЭЛДЭН, ТОГТВОРГҮЙ БАЙХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

9. ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭХ ЭСВЭЛ ИНГЭЖ АМЬДРАХААР ҮХСЭН НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ ЭСЭХ

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

Сорилын хариу:

0-4 бол сэтгэл гутралгүй

5-9 бол хөнгөн зэргийн сэтгэл гутрал

10-14 бол дунд зэргийн сэтгэл гутрал

14 – өөс дээш бол хүнд зэргийн сэтгэл гутрал

Нийт сорилын оноо 10 ба түүнээс дээш бол сэтгэл гутрах эмгэгтэй байж болзошгүй гэж үзнэ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!