Япон бүсгүйчүүдийн өндөг болон кофены тусламжтайгаар жингээ хасдаг арга

Япон улсад ихэнх бүсгүйчүүд нь 160 см өндөртэй, 45-55 кг жинтэй байдаг. Та тэдний нууц юу юм бол гэж бодож байсан уу? Тэгвэл их энгийн боловч, үр дүнтэй аргыг та бүхэндээ хуваалцаж байна. Тэд ч мөн бидэнтэй л адил хүн учир жин нь хэлбэлзэж, таргалах зэрэг асуудал тулгарна. Харин үүнийг богино хугацаанд эвтэйхнээр шийдвэрлэж чаддаг байна. Тэдний ашигладаг хамгийн түгээмэл арга бол 14 хоногийн өндөг болон кофетой дэглэм юм.

 

Япончуудын баримталдаг 14 хоногийн хоолны дэглэм

Нэг дэх өдөр:

  • Өглөө: Сахаргүй аяга кофе
  • Өдөр: 2 ширхэг чанасан өндөг, шинэ ногооны салат
  • Орой: Жигнэсэн загас (150 гр)

Хоёр дахь өдөр:

  • Өглөө – Сахаргүй кофе
  • Өдөр – 2 ширхэг чанасан өндөг, шинэ ногооны салат
  • Орой –  Үхрийн махан зууш, нэг аяга тараг

Гурав дахь өдөр:

  • Өглөөний цай – Нэг аяга хар кофе
  • Өдрийн хоол – Ногооны зутан шөл
  • Оройн хоол – Амталж шарсан мах (200 гр), 2 ширхэг чанасан өндөр

Дөрөв дэх өдөр: 

  • Өглөөний цай – 2 ширхэг чанасан өндөг
  • Өдрийн хоол – Тахианы мах болон байцааны салат
  • Оройн хоол – 1 ширхэг жүрж, 2 ширхэг чанасан өндөг

Тав дахь өдөр:

  • Өглөөний цай – 2 ширхэг чанасан өндөг
  • Өдрийн хоол – Төрөл бүрийн жимс
  • Оройн хоол – Жигнэсэн тахианы мах, шинэ ногооны салат

Зургаа дахь өдөр:

  • Өглөөний цай – Жигнэсэн ногоо
  • Өдрийн хоол – 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Оройн хоол – Гриллдэж шарсан загас

Долоо дахь өдөр:

  • Өглөөний цай – Нэг аяга сахаргүй кофе
  • Өдрийн хоол – 2 ширхэг чанасан өндөг
  • Оройн хоол – Улаан лоолийн салат, жигнэсэн тахиан мах болон ногоо

 

Та энэхүү 7 хоногийн хоолны цэсийг дараагийн 7 хоногт ч мөн дагаж мөрдөх хэрэгтэй. Үүнийхээ хажуугаар их хэмжээний ус ууж, хөдөлгөөн сайн хийж байхаа мартуузай. Ингэснээр та мэдэгдэхүйц хэмжээнд жингээ хасч, зуны халуун өдрүүдэд задгай хувцас өмсөн, хүн бүрийн харааг булааж чадах юм. Тиймээс өөртөөө эргэлзэх зүйлгүйгээр, тууштай хичээгээд үзээрэй. Та ч бас унжсан гэдэсгүй, сагаж гарсан харвингүй байхыг хүсч байгаа биз дээ. Тийм бол хүслээ биелүүлэхийн тулд өөрийгөө л бага зэрэг дайчлахад хангалттай юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!