Хүүхдийн баяраар бяцхан үрсээ пицца, тахиагаар хуурахын оронд өөрийн гараар амттай хоол хийж өгөөрэй!

Энхрий бяцхан үрсийн минь баяр хаяанд иржээ. Манай эцэг эхчүүд хүүхдээ ганц баяраар нь хүссэн бүхнийг нь авч өгнө гээд л пицца, шарсан тахиагаар гэдсийг нь дүүргэж, араас нь хийжүүлсэн ундаа уулгаж, үүнийгээ хүүхдийнхээ төлөө сайхан зүйл мэтээр бардамнадаг. Үнэн хэрэгтээ та үүгээрээ хүүхдээ хордуулж байгаагаас өөрцгүй хэрэг. Үүний оронд өөрийн гараар хамгийн амттай, тэр бүр хийж өгөөд байдаггүй хоолоо хийж өгч болохгүй гэж үү? Өнөөдөр мундаг ээжүүддээ зориулан амттай хоолны жорыг хүргэж байна. Хүүхдийн баяраа бяцхан үрсдээ хийж өгөөрэй.

Орц:

  • Мах – 300 гр
  • Сүү – 150 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Гурил – 300 гр
  • Давс, перец – амталгаагаар
  • Цөцгий – 3 халбага
  • Чили соус – 2 халбага
  • Гич – 1 халбага
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Салатны навч

Эхлээд махаа нимгэн зорж хэрчинэ. Махан дээрээ болонез соусыг амталгаагаар хийж, 30 минут амраагаарай. Үүний дараа зөөлөн гал дээр жигнэж болгоно. Мэдээж давс перецээр амтална.

Гурил, өндөг, сүү, давс, перец хольж бэлтгэнэ. Түлэгддэггүй хайруулын тавгийг маслоор тослоод, зуурмагаасаа бага багаар хийж хайрна. Яг л блинчик хийж байгаа мэт хийхэд болох юм.

Одоо соусаа бэлтгэх хэрэгтэй. Орцонд заасны дагуу цөцгий, гич, чили соусаа хольж бэлтгэнэ.

Ингээд хайрсан блинчик дээрээ угааж цэвэрлэсэн салатны навч, хэрчсэн өргөст хэмх болон махаа тавиад, соусаа дээр нь асгаарай. Дараа нь цэвэрхэн хуйлаад л таны амттай хоол бэлэн болох юм.

Хүүхдүүд хэчнээн дуртай иддэг гээч! Та заавал хүүхдэдээ хийж өгөөрэй. Баярт нь баяр нэмэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!