Барааны саванг хөлтэйгөө найзлуулаарай

Бид өдөржин ажилсны дараа гэртээ ирж, хөл маань хэчнээн ядарч, цуцсаныг анзаардаг. Энэ үед шууд орондоо ороод унтахаас илүүтэй өөртөө анхаарал хандуулж, эмчилж байх хэрэгтэй. Хөлийн ядаргааг тайлж, хагарсан өсгийг эмчилж, хөлний мөөгөнцөр зэргээс салахад танд үнэтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн биш, ердөө л айл бүрийн угаалгын өрөөнд байдаг барааны саван байхад л хангалттай юм.

Барааны саванд бусад угаалгын бодист байдаггүй олон зүйлс агуулагддаг. Нэгдүгээрт барааны саван нь байгалийн гаралтай, өөх тос, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийгдсэн учир хүний биед ямар нэгэн харшил өгдөггүй, хор хөнөөл үзүүлдэггүй гэх давуу талтай. Цаашлаад бид барааны саванг зөвхөн аливаа зүйлсийг угааж, цэвэрлэхэд зориулдаг ч гэлээ энэ нь таны эрүүл мэнд болоод гоо сайханд ч тус болж чадахуйц гайхалтай бүтээгдэхүүн аж.

Хэрэв таны хөлний өсгий хагарч, эвэршсэн бол 2 литр бүлээн усанд 1 халбага сода, 1 халбага үрсэн барааны саван хийж, хөлөө дүрээрэй. 10-15 минутын дараа хөлөө угааж гаргана. Ингэснээр хөлийн өсгий, ул зөөлөрч, эвэршилт, хагарал нь эдгэрэх юм.

Харин та хөлний мөөгөнцрөөс болж шаналж яваа бол 7 хоногийн турш хөлөө барааны саванд хүйтэн усаар угаахад л асуудал тань шийдэгдэх болно. Үүнээс гадна барааны саван болон сойтог ашиглаж, хөлийн улыг сайтар үрж цэвэрлээд, иодоор арчиж, мөөгөнцрөөс салах боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!