Монголын рок поп урлагийнхан нэгэн дор цугларах гайхалтай тоглолт болох гэж байна

Монголын рок поп урлагийнхан нэгэн дор цугларах нэгэн гайхалтай тоглолт энэ сарын 16-нд UB паласын концертийн их танхимд болох гэж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн шийдэл бүхий хөгжим дуугаралт, дэлгэцийн өнгө хосолсон тайз гээд энэ үдшийн бүхий л зүйл үнэхээр төгс байхаар төлөвлөгдөж байна.

“Сэтгэлийн дэм” тоглолтод урилгаар дуучин Н.Наагий, А.Хишигдалай, Н.Баярцэнгэл, Н.Оргил, М.Мөнгөнхүү, Н.Далай, Т.Отгонбаяр, МУГЖ Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэг, СТА С.Баттулга, Н.Насанбуян, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр, Н.Баярцэцэг, Н.Бурмаа, Б.Хонгор нар оролцоно.

Тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд та 99609161, 95347383 дугаарын утсаар захиалан авах боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!