50 настай ч, 20-той мэт харагддаг залуугийн нууц юу вэ?

Чуандо Тан бол Сингапураас гаралтай эр бөгөөд өөрийн залуу төрх, сайхан биеэрээ дэлхий нийтэд алдаршиж чадсан юм.

Түүний наснаасаа 2 дахин залуу харагдаж байгаа нь хүн бүрийн атаархал хийгээд гайхшралыг төрүүлж, Танг алдартай болгосон байдаг.

Тэрээр 1967 онд мэндэлсэн, 51 настай боловч яг л 20-той залуу мэт харагддаг. Харин үүний нууц нь юу бол?

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ?

Тэрээр 1980-аад онд загвар өмсөж, дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдарч байсан юм. Гэвч түүний дуучны карьер удаан үргэлжлээгүй тул тэрээр фотозураг сонирхож эхэлсэн байна.

Ингээд гэрэл зурагчин гэх мэргэжлийг сонгож амьдарсан тэрээр өөрийн зургуудаа инстаграм хуудаснаа байршуулах болсноор бүх зүйл эхэлсэн.

Хүмүүс түүнийг 51 настай атал хэрхэн ийм залуу харагдаж байгааг гайхаж, зарим нь Сингапурын дулаан уур амьсгал, үнэтэй эм тариа, мэс засал зэрэгтэй холбон тайлбарлах болсон байна.

Харин түүний амьдралын хэмнэл чухам хэрхэн өрнөдөг болохыг олж мэдэцгээх үү?

Тэр өдөрт 6 өндөг иддэг

Түүний сайхан бие, царай төрхний нууцын 70 хувь нь хооллолт, 30 хувь нь дасгал хөдөлгөөн дээр тогтдог байна. Тэрээр өглөөний цайндаа сүү, авокадо болон өндөг иддэг аж.

Ингэхдээ зөвхөн өндөгний цагаан идэх бөгөөд 6 өндөг идэхдээ зөвхөн 2 өндөг нь шартайгаа байдаг. Харин өдөртөө тахианы мах будаа, хуурсан ногоо, загасны шөл зэргийг иддэг.

Тэр кофе уухаас татгалзаж, аль болох их ус уухыг хичээдэг бөгөөд архи, тамхины хэрэглээнээс хол байж, эрүүл хүнс, салатыг идэхийг хичээдэг байна.

Өдөрт 90 минутыг дасгал хийхэд зарцуулдаг

Тан долоо хоногт 4 удаа дасгал хөдөлгөөн хийдэг. Ихэвчлэн кардио дасгал хийх бөгөөд өдөр бүр усанд сэлэхийг хичээдэг байна.

Нэг өдөрт 30-60 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг ба заримдаа энэ хугацаа нь уртасч 90 минут болох нь бий.

Өөрийнхөө дуртай зүйлээ л хийдэг

Мөнхийн залуу насны хамгийн том нууц юу гээч? Ердөө л өөрийнхөөрөө сэтгэл амар байх юм. Ямар ч стресс бухимдалгүй, эрх чөлөөтэй байх нь таныг хөгшрүүлэхгүй гэнэ.

Тан ийм л хэмнэлээр амьдарч ирсэн байна. Тэр хэзээ ч өөрт нь таалагдаагүй зүйлийг хийж, сэтгэл санаагаа тавгүй байдалд хүргэдэггүй. Тиймдээ ч тэр өнөөдөр өнгөлөг, цоглог, эрч хүчтэй, залуухан хэвээр байгаа юм.

Арьсандаа төдийлөн анхаардаггүй

Маш олон хүн түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн ярьцгаадаг. Харин тэрээр өөрийн арьс арчилгааны тухайд “Би их эмзэг арьстай болохоор 2-хон зүйлийг л хэрэглэдэг.

Нэг нь нүүр угаагч, нөгөөх нь чийгшүүлэх тос. Ингээд л болоо”. Түүнд ботокс тариулах, эмчилгээ хийлгэх эрх бэлэглэж байсан ч, залуу огт сонирхож байгаагүй гэнэ. Тэр буурал үснээсээ болж, үсээ буддаг аж.

Эрт амардаг

Тэр 11 цагаас хойш орондоо орох нь буруу гэж боддог бөгөөд өглөө эртлэн босч, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай гэдгийг сайн мэднэ. Эрт унтаж, эрт босох нь эрүүл амьдралын хамгийн чухал алхам аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!