Нүүрийг “V” хэлбэртэй болгох алдартай Франц арга

Хацар унжиж, том нүүртэй харагдахыг ямар л эмэгтэй хүсэх билээ дээ. Тиймдээ ч төрөл бүрийн нүүр жижигрүүлэх дасгал хийж, маск зүүж, цаашлаад гоо сайхны мэс ажилбар хийлгэдэг.

Харин одооноос нүүрэндээ ахин санаа зоволтгүй боллоо. Франц бүсгүйчүүдийн төгс нүүрний хэлбэрийн нууц болсон аргыг танилцуулж байна. Энэ нь маш энгийн боловч, гайхалтай үр дүнтэй.

Хэрэг болох зүйлс:

  • Бүлээн ус – 1 стакан
  • Далайн давс – 1 жижиг халбага
  • Өргөн боолт- нэг ширхэг
  • Сунадаг боолт – нэг ширхэг

Хэрэглэх арга:

  • Эхлээд өргөн боолтоо хэд хэд нугалж, эрүүгээ тойруулж хүрэх хэмжээтэй болгоорой.
  • Давсаа усандаа хийж уусгана.
  • Бэлтгэсэн боолтоо давстай усаар норгож бэлтгэнэ.
  • Үүнийгээ эрүүгээ тойруулж тавиад, гадуур нь сунадаг боолтоор ороогоорой.
  • Хэрвээ боолт сул санагдаж байвал, ахин нэг боолтоор эрүү толгойгоо цуг ороож, өөр нэг боолтоор чих эрүүгээ давхар орооно.

Ингэж толгойгоо орооход хэн нэгний тусламж хэрэг болно. Мөн хэт чанга боохоос зайлсхийгээрэй. Энэ нь цусны урсгалыг зогсоож, боогдуулж мэдэх сөрөг нөлөөтэй.

Долоо хоногт 1-2 удаа л энэ аргыг хэрэглэхэд хангалттай. Танд үр дүн нь маш богино хугацаанд мэдэгдэх болно. Энэхүү арга нь зөвхөн хацар, нүүрээр тураагаад зогсохгүй үрчлээс арилгах давуу талтай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!