Кесерово хагалгаагаар төрсөн бүсгүйчүүд юуг даван туулдаг вэ? Эрчүүд үүнийг хэзээ ч ойлгодоггүй!

Ээж болно гэдэг амаргүй хэрэг. Харин “кесерово” буюу манайхны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгаа хийлгэсэн ээжүүд чухам юуг даван туулдаг юм бол? Мөн тус аргаар төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай байдаг, хагалгааг ямар үед хийдэг, үүний дараа биед ямар шинж тэмдгүүд илэрдэг тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Хийсвэр хагалгаанд орох шаардлагатай болсон нөхцөл байдлууд:

  • Умайн цус алдалт
  • “Эклампси” буюу “хүнд хэлбэрийн жирэмсний хожуу хордлогын таталт”
  • Хярзан урагдах
  • Ургийн аюулгүй бус байдал
  • Цохилж байгаа хүйг алдах (Ургийн хүй нь ургаасаа богино буюу жижиг хэмжээтэй байх)
  • Төрөлт түргэсгэх оролдлого амжилтгүй болсон
  • Ургийн хэмжээ эхийн аарцагтай харьцуулахад хэт том байх
  • Эхийн клиник үхэл
  • Төрөх явцад хүндрэл үүсч, эхийн бие муудах зэрэг тохиолдолд хийсвэр буюу кесэр хагалгааг хийж, ургийг аюулгүй гаргаж авдаг байна.

Хагалгааны явц

Тус хагалгааг хийхдээ хэвлийн доод хэсэг, давсагны дээд хэсгийг нээж, хүүхдийг гаргаж авдаг байна. Дараа нь хэвлийг буцааж оёж, хэвийн байдалд оруулахыг хичээдэг. Мэдээж хагалгааны дараа, мэдээ алдуулагчийн үйлчлэх хугацаа дууссаны дараа хийсвэрээр төрсөн бүсгүйчүүд асар их өвдөлт, тухгүй байдлыг мэдэрч, зовлон гээчийг өөрсдийн биеэр амсдаг байна.

Кесерово хагалгааны үед зөвхөн хүүхэд төрчихлөө гээд аюул осол үгүй болдоггүй ажээ. Мэдээ алдуулагч бодис эхийн биеэс бүрэн гадагшлах хүртэл хагалгаа амжилттай болсон эсэхийг хэлэх аргагүй байдаг.

Гэхдээ хүмүүс ихэвчлэн “хийсвэр” хагалгааны үеэр ээжүүд сэрүүн байдгийг мэддэггүй. Тэд өвдөлт мэдрэхгүй боловч сэрүүн байдаг бөгөөд бие доторх бүхий л хөдөлгөөнийг мэдэрч байдаг. Мэдээж таагүй мэдрэмж хэдий ч, хүүхдээ төрүүлэхийн тулд ээжүүд маань үүнийг тэвчихээс өөр аргагүй болдог билээ.

Хүүхэд төрмөгцөө ээжийнхээ бүхэл дэлхий ертөнц болж хувирдаг. Ээжүүд хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлага бүрийг биелүүлнэ. Үүнд маш их хүч хөдөлмөр, тэвчээр шаардагдах нь гарцаагүй. Тэгвэл ээжүүд маань энэ бүхнийг өвчин зовуурьтай хийдэг гээд бодоод үз дээ?

Ямар ч хагалгаа хийлгэсний дараах өвчин, шаналгаа, сөрөг нөлөө “хийсвэр”-ийн дараа илэрдэг. Хэчнээн өвдөж зовиуртай байлаа ч гэсэн хажуудаа унтах үрээ хараад, хэцүү бүхнийг шүд зуун тэвчиж, хүндхэн өдрүүдийг даван туулдаг аж.

Хагалгааны сорви

Зовж зүдэрч төрсний дараа эмэгтэй хүний биед сорви тогтон үлддэг. Энэ нь яг л тэдний дайнд ороод авсан шагнал медаль шиг санагдана. Гэвч зарим бүсгүйчүүд маань энэхүү сорвиноосоо ичих, өөрөөрөө хүүхдээ төрүүлж чадаагүйдээ харамсах, төрөхийн өвдөлтийг бүрэн мэдэрч чадаагүй гэдгээс санаа зовох гэхчлэн олон асуудалтай тулгардаг.

Энэ бүхний эцэст та эх хүн, хүүхдээ эрүүл саруул төрүүлж чадсан, түүнийг одоо ч хэмжээлшгүй хайраар тэтгэж яваа гэдгээ санаарай. Та өөрөөрөө төрсөн бүсгүйдээс ялгаагүй их өвдөлтийг мэдэрч, өөрийгөө зовоосон гэдгээ ч бүү март. Одооноос харин  ч өөртөө итгэл дүүрэн байж, хагалгаагаар төрсөн гэдгээ нуух хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!