Би 50 настай. Харин үүнийг идэж 5 өдрийн дотор үе мөчний өвчнөөс салсан. Одоо бол дэгдээд л, гүйгээд л байна шүү!

Хүний тулгуур эрхтэн болох яс тэр дундаа өвдөг нь нас ахих тусам өвдөж, алхахад бэрхшээлтэй болдог. Монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш, хотод амьдарч буй хүмүүсийн цагаан идээний хэрэглээ багасаж, ясны өвчин нилээдгүй газар авах болсон. Энэ үед эм тан ихээр хэрэглэх нь өвчнийг түр намдааж болох ч, ямар нэг эмчилгээ болдоггүй учир эсрэгээрээ элэг, ходоодыг гэмтээдэг. Тиймээс бид танд үе мөчний өвчингээ эмгүй анагаах, гэрийн аргаар хийж болох хор нөлөөгүй эмчилгээний бэлдмэлийн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Үе мөчний өвчний гол шалтгаан

Насжилт: 30 наснаас эхлэн хүний яслаг болон мөгөөрслөг эдийн уян хатан чанар алдагдаж эхэлдэг. Энэ үеэс эхлэн шим тэжээлээр баялаг хоол хэрэглээгүйгээс эсвэл бусад өвчинтэй хавсарснаар өтөл насанд өвдөг өвддөг.

Кальци: Хүний яслаг эдийн 99%-ийг бүрэлдүүлдэг тэжээл бол кальци. Харин 1% буюу нэн чухал болох шим тэжээл нь магни, фосфор, Д амин дэм зэрэг элементүүд байдаг билээ. Эдгээрийн тэнцвэр алдагдсанаар хижээл наснаас эхлэн үе мөч өвдөж эхэлдэг.

Биеийн жин: Хүний биеийн бүх жинг тулгуур эрхтэн болох нуруу, өвдөг үүрч байдаг. Тиймээс залуу наснаас эхлэн, хэт таргалалттай байсан хүмүүс энэ өвчнөөр шаналах нь элбэг.

Хүйтэн: Хөл, өвдөгний үе нь цусны эргэлтийн төв болох зүрх судаснаас хамгийн хол хязгаарт байдаг учраас даарч хөрсөн үед хялгасан судас агшиж, улмаар энэ хэсгийн шим тэжээл болон эсэргүүцэх чадамжинд сөргөөр нөлөөлж, өвчлөх, өвчин сэдрэх шалтгаан болдог.

Хүйс: Энэ өвчинд эмэгтэйчүүд, эрчүүдээс 2-4 дахин их өртөмтгий байдаг. Цэвэршилтээс шалтгаалан зарим дааврын өөрчлөлтөнд орох нь ясны сийрэгжилтийн явцыг түргэсгэдэг юм.

Ажил мэргэжил: Энэ өвчинд тогооч, замын цагдаа, зөөгч, үйлчилгээний ажилтнууд зэрэг байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс өртөмтгий байдаг.

Үе мөчний өвчинг эмчлэх бэлдмэл

Орц:

  • Хэрчсэн ханборгоцой – 2 аяга
  • Овъёос – 1 аяга
  • Ус – 2 стакан
  • Жүржийн шүүс – 1 стакан
  • Шанцай – 1 мод
  • Зөгийн бал

Овъёос дээрээ ус хийж, зөөлөн гал дээр халаана. 4-5 минут буцалгаарай. Дараа нь овъёосоо цааш тавьж хөргөнө. Жүржийн шүүсэндээ овъёос, шанцай, ханборгоцой, зөгийн балаа нэмж, блендэрт хийж эргүүлээрэй. Хэрвээ зуурмаг хэт өтгөн байвал ус хийж шингэлж болно.

Үүнийгээ 5 өдрийн турш идэж хэрэглэнэ. Ингээд л таны үе мөчний өвдөлт намдаж, алхаж гишгэхэд хөндүүрлэхээ болих юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!