Ханиад хүрсэн хүүхдэд хүчтэй эм тариа өгөхийн оронд үүгээр эмчлээрэй!

Өвлийн цагт хүүхэд амархан ханиад хүрч, гашуун эм, тариатай найзлахаас өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ ээж аав та бүхэн маань хүүхдэдээ эм, тариа өгөх гэж яарахын оронд ардын эмчилгээ хийж үзээрэй. Энэ нь эмнээс дутахгүй нөлөө үзүүлж, ханиадыг тэр дор нь намдаах болно.

Цагаан гааны ач тус:

  • Хоолойн өвчин дарж, ханиалгыг зөөллөнө
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир аливаа үрэвслийг багасгана
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй учир бактерийн халдвартай тэмцэхэд тустай
  • Холестерины хэмжээг хэвийн болгоход нэмэртэй
  • Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ
  • Булчингийн өвдөлтийг намдаана
  • Дотор муухайрах нь багасна
  • Дархлааны систем сайжрахад нэмэртэй
  • Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй

 Танд хэрэг болох зүйлс:

  • Цагаан гаа – 1 ширхэг эсвэл нунтаг цагаан гаа нэг халбага
  • Оливын тос – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Гурил – 1 халбага
  • Хуурай сальфетки
  • Бинт эсвэл нимгэн даавуу
  • Самбай

Бэлтгэх арга:

Гурилаа оливын тостой хольж, зуурмаг бэлтгэнэ.

Үүн дээрээ халбага зөгийн балаа ч бас нэмж, сайтар хутгана.

Цагаан гаагаа хутга эсвэл халбага ашиглаж, хальсална.

Цагаан гаагаа жижиглэж хэрчээд сармис нухагчаар бяцална.

Самбайгаа 8 давхар болгоод нэг талд нь цагаан гаа, зөгийн балны зуурмагаа түрхэнэ.

Самбайныхаа хоёр дахь талаар нь эхнийхийгээ хучиж, гурван талыг нь нямбайлан битүүлнэ.

Үүнийгээ лентээр нааж тогтооно.

Уг жингээ цээжин дээрээ тавьж, бинт юм уу шархны лентээр тогтооно.

Уг жинг уушгинд нааж болно. Гэхдээ зүрхэн тушаа газар тавьж болохгүйг анхаараарай. Насанд хүрэгчид нэг шөнө тавьж болох бол хүүхдүүдэд гурван цагаас хэтрүүлэхгүй тавихыг зөвлөдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!