Гэртээ мөнгө дуудаж, орлогын үүдийг нээдэг Хятадын нууц арга

Хятадууд Фенг Шуйг баримталж, гэрээ тохижуулдаг бөгөөд энэ нь тэдэнд эерэг энергийг хуримтлуулж, гэрт нь мөнгө дууддаг гэнэ. Гэрээ зөв тохижуулж, энергийг нь удирдаж чадвал та ч бас хөрөнгө мөнгөөр дутахгүй сайхан амьдарч, аз жаргалдаа умбаж чадах аж. Бид өнөөдөр та бүхэндээ Хятадууд гэртээ мөнгө дуудахын тулд гэрээ хэрхэн тохижуулдаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Гал тогоогоо цэвэрхэн байлгах

Хятадууд гал тогоогоо ямагт цэвэрхэн, цэгцтэй байлгахыг хичээдэг. Энэ нь мөнгө дуудах нэгээхэн арга бөгөөд гал тогоогоо шил толь мэт гялалзуулснаар мөнгө татагдан орж ирнэ гэж үздэг байна. Мөн гал тогоонд муудсан зүйлс ширхэг ч байж болохгүйг чандлан баримталдаг аж.

2. Улаан, хөх болон ногоон өнгө

Фенг Шуйгийн үзэж байгаагаар улаан, хөх, ногоон өнгө нь мөнгө дууддаг байна.

  • Улаан нь хүч чадлын бэлэг тэмдэг.
  • Хөх нь эрхэмсэг байдлыг илтгэнэ.
  • Ногоон нь амьдрал, аз жаргал, ашгийг бэлэгддэг аж.

Та эдгээр өнгөнүүдийг хослуулж, гэрийнхээ тавилга, ханын цаасаа сонгоорой.

3. Хаалган дээрээ цэцэг тарих

Мөнгийг урин дуудаж ирүүлэх зорилгоор хаалганы урд цэцэг тавьж ургуулаарай. Энэ нь танай гэрийг бусдаас онцгой, дулаахан энергитэй болгох аж. Та хаалганынхаа дээр мөлхөө цэцэг тарьж ургуулах хэрэгтэй.

4. Хашаандаа цэцэг, ногоо тарих

Хэрэв танайх хашаатай бол, үүнийгээ ашиглаж цэцэг ногоо тарьж, жижиг ч болов усан оргилуур хийгээрэй. Амьдарч байгаа орчин нөхцлөө хамгийн тухтай, үзэмжтэй болгож, хүч хөдөлмөрөө зарцуулснаар эрхгүй мөнгөний даллага авахуулсан мэт орлого орж ирэх болно.

5. Хогоо гаргаж хая

Таны хэрэглэхээ больсон ч хадгалсаар байдаг, хэнд ч хэрэггүй зүйлсийг “хог” гэж нэрлэнэ. Харин үүнийг гэртээ хадгалсаар байх нь сөрөг энергийг дуудаж, хүнийг тухайн газарт нь хөдөлгөхгүй гацааж орхидог гэмтэй.

  • Өмсөхөө больсон хувцас
  • Гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй, хэрэг болдоггүй дурсгалын зүйлс
  • Хуучирч муудсан сав суулга

Эдгээр зүйлс гэрт тань байвал бүгдийг нь гаргаж хаяад, гэрээ цэвэрлээрэй. Одоо харин таны гэрт өнгө орж, орлогийн үүд хаалга ч нээгдэнэ.

6. Толь болон ус

Фенг Шуйд хагарсан толь болон муудсан усыг тэр даруй гаргаж хаях хэрэгтэйг зааварласан байдаг. Тиймдээ ч Хятадууд гэртээ хагарч, цуурсан толь, хоносон усыг огт байлгадаггүй аж.

7. Хувийн орон зай бий болгох

Та зөвхөн өөртөө зориулан гэрийнхээ аль нэг хэсэгт зай гаргаж, тохижуулаарай. Энэ нь цонхтой ойр, гэрэл тусдаг газар байвал сайн. Та тухайн ширээгээ өөрт хэрэгцээтэй бүхнээр хүрээлүүлж, тохижуулах бөгөөд тэнд суумагц эрч хүч, эерэг энергийг мэдэрдэг байх ёстой. Тус ширээнд суумагц ажил бүтэж, мөнгөний асуудлууд шийдэгдэж, шинэ санаа төрөн гарах болно.

8. Гэртээ хайртай бай

Хамгийн чухал зүйл бол та гэртээ хайртай байж, өдөр бүр яардаг байх ёстой юм. Гэртээ орж ирмэгц дотно дулаахан мэдрэмж авч, эндээс өөр хаашаа явамгүй тийм сайхан энергитэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд та гэрээ өөрт хамгийн тухтайгаар тохижуулаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!