Цагаан гааг турах зорилгоор хэрэглэх 5 арга. Ямар ч тураах бэлдмэлээc илүү үр дүнтэй!

Илүүдэл жингээ хасна гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсд ялгаагүй амаргүй зүйл байдаг билээ. Бид энэ удаад цагаан гааг хүнсэндээ хэрэглэж илүүдэл жингээ багасгах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Цагаан гаа нь шээс хөөх үйлчилгээтэй, мөн зүрхний өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчний үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.

Цагаан гаа нь гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжиж байгааг судалгаагаар тогтоосон бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг жигдрүүлэх тул илүүдэл жингээ хасахад нөлөөлнө гэж үзэх ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ?

Цагаан гааг хоол хүнсэндээ төрөл бүрийн аргаар хэрэглэж болно. Өглөөний аяга ус, өглөөний хоол, тэр ч бүү хэл шарсан өндөгтэйгөө ч идэх боломжтой. Цагаан гаатай цай, пирог, кекс, салат эсвэл түүхийгээр нь зүсээд зажилсан ч болно.

1. Цагаан гаатай цай

Цэвэр цагаан гаатай цай хийхэд танд 1 см орчим цагаан гааны үндэс, 1 стакан ус хэрэгтэй. Цагаан гаагаа нухаад буцалж буй усандаа хийнэ. 2 минут буцалгаад шүүж аягандаа хийнэ.

2. Цагаан гаа болон цинамон

Цагаан гааны цайндаа цинамон хийнэ, илүүдэл жин хасах үйлчилгээгээрээ жор болно. Цайг бэлдэхэд 1 см орчим жижиглэсэн цагаан гаа, ¼ ц.х цейлон нунтаг цинамон болон аяга ус хэрэгтэй. Цинамоноо усанд хийж хонуулна. Өглөө нь шүүгээд усаа буцалгаарай. Дээрээс нь нунтаг цагаан гаагаа хийж 2 минут буцалгаж шүүгээд аягандаа хийнэ.

3. Цагаан гаа болон гаа

Цагаан гаатай цайндаа багахан гаа хийвэл илүү амттай болно. 1 см орчим нухсан цагаан гаа, 4 эсвэл 5 гааны навч, нэг аяга ус хэрэгтэй. Цагаан гаа, гааны навчаа усанд хийж 3 минут орчим буцалгана. Аягандаа шүүж ууна.

4. Цагаан гаа болон нимбэг

Нимбэг нь С амин дэмээр баялаг тул дархлааны системийг дэмжинэ. Цайг бэлдэхэд 1 см орчим нунтагласан цагаан гаа, нэг х.х нимбэгийн шүүс болон аяга ус хэрэгтэй. Усаа буцалгаад дээрээс нь цагаан гаагаа хийж дахин хэдэн минут буцалгана. Цайг шүүсний дараа нимбэгийн шүүсээ хийгээрэй.

5. Цагаан гаа болон зөгийн бал

Энэ цайг бэлдэхэд танд 1 см орчим нухсан цагаан гаа, 1 ц.х цэвэр зөгийн бал болон аяга ус хэрэгтэй. Буцалж байгаа усандаа цагаан гаагаа хийгээд дахин хэдэн минут буцалгана. Аягандаа шүүж хийнэ, дээрээс нь цэвэр зөгийн балаа хийгээрэй.

  • Цагаан гаа нь жингээ хасахын тулд та зохих хэмжээгээр хэрэглээрэй. 5-6 цаг тутамд 1 см орчим цагаан гаа хэрэглэх нь зөв хэрэглээ болно.
  • Цагаан гааны хэрэглээг хэтрүүлсэн тохиолдолд гаж нөлөөтэй болохыг анхаарна уу!
  • Жишээ нь цээжээр хорсох, ам хорсох, ходоодны шарх, шингэний дутагдалд орж болно. Тиймээс цагаан гаатай цайны араас заавал аяга ус ууж байх хэрэгтэй.

Турахыг хүсэж байгаа бол зөвхөн цагаан гаатай цай уухаас гадна биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх ёстойг анхаарна уу. Мөн согтууруулах төрлийн ундаа, хүнд өглөөний хоолноос татгалз. Бас стресстэж болохгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!