Үүнийг үсэндээ түрхээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно!

Хүйтэн сэрүүний улиралд таны үс малгай, ороолтонд дарагдаж хуурайшиж соронздоод өнгө зүсээ алдаад нэг л гундуу болоод байна уу? Тэгвэл доорх зөвлөгөөг дагаад хэрэгжүүлээд үзээрэй. Танд лав тус болно.

Хүний үсэнд тэжээл өгч, ургуулж, эрүүлжүүлж, гялалзуулах ид шид сармисанд байдаг. Сармисны ханд хийж хэрэглэснээр үсний байгалийн өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэж, гялалзсан намирсан болгодог. Түүнчлэн сармис нь олдоц сайтай, та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд ордог, үнэ өртгийн хувьд ч хямд төсөр тул та үсээ арчлах гэж үнэтэй салон, гоо сайхны газрыг зорьж химийн элдэв бүтээгдэхүүнээр үсээ улам хордуулах хэрэггүй шүү.

01

Сармисны ханд бэлдэхэд амархан бөгөөд ус, сармис, өндөг байхад л хангалттай. Бондгор сармисыг хальслаж цэвэрлээд (хумс сармис биш шүү) жижиглэн хэрчинэ.

02

Дараа нь 500мл ус буцалгана.

03

Ингээд жижиглэн хэрчсэн сармисаа өөр саванд хийж дээрээс нь буцалсан халуун усаа хийж хий орохооргүй сайтар таглана.  Үүнийгээ 24 цаг сэрүүн газар байлгасны дараа сармисны хандыг өөр саванд шүүж авна. 1 ширхэг өндгийг сармисны ханданд хийж автомат холигч эсвэл сэрээ ашиглан өндөгний шар задартал хольж миксэрдэнэ. Ингээд хуурай үстэй байхдаа толгойныхоо хуйхнаас эхлэн түрхэж массаж хийж өгнө.

04

Сармисны хандыг хуйх, үсэнд дуустал түрхэсний дараа гялгар малгай өмсөөд 20-25минут болно. Их удвал хуйх түлэгдэнэ шүү.  Дараа нь массаж хийх маягаар шампунь ангижруулагчаараа угаагаад хүйтэн бүлээн усаар зайлаад л боллоо. Долоо хоногт 1 удаа усанд орохдоо энэхүү аргаар үсээ арчилж байж болно. Эхний угаалтаас л таны үс намирч, гялалзан өнгө орсон байхыг та мэдрэх болно.

05

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!