Яг одооноос хийхээ болих хэрэгтэй сөрөг зуршлууд. Таны гоо үзэсгэлэнг юу үгүй хийдэг вэ?

Бүсгүй та загварлаг, гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг л биз дээ? Гэвч зарим тохиолдолд гоо сайхандаа анхаарч байна гэх нэрийдлээр буруу зүйлс хийж, гадаад төрх, гоо үзэмжээ хохироох нь бий. Иймд өнөөдөр охид, бүсгүйчүүддээ зориулан яг одооноос хийхээ болих хэрэгтэй сөрөг зуршлуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр зүйлсийг хийхээ болисноор гоо үзэсгэлэнтэй харагдах юм.

1. Нарны тосыг гар болон мөрөн дээрээ түрхэх

Нарны тосыг мөр болон гаран дээрээ түрхснээр нөсөө толбо үүсэх үндсийг тавьдаг байна.

2. Хөлөө ачиж суух

Хэрвээ та хөлөө ачиж суудаг бол, яг одооноос энэ зуршлаа болих хэрэгтэй. Учир нь ингэж суух нь цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлж, хөлийн судас өвчлөх болон хөл хавагнахад хүргэдэг аж.

3. Шүршүүрт орсны дараа үсээ самнах

Шүршүүрт орсныхоо дараа үсээ самнах нь үсийг илүү эмзэг болгож, амархан өвчлүүлэх нь бий.

4. Үсээ боох

Үсээ доорх зурган дээр үзүүлсэн шиг боох нь загварлаг, хөөрхөн харагдуулдаг нь нууц биш юм. Гэвч урт хугацааны турш үсээ ингэж боосноор үр дүнд нь халзрах аюултай байдаг байна.

5. Их хэмжээгээр сүү уух

Их хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны нүхийг бөглөж, бохирдоход хүргэдэг аж.

6. Хөмсгөө зулгаасны дараа нүүрээ будах

 

Хөмсгөө зулгааж дуусмагц, нүүрээ будах нь арьсыг гэмтээдэг байна.

7. Нүүрэндээ шууд нунтаг будаг түрхэх

Нунтаг будаг нүүрэндээ түрхэхийн өмнө арьсныхаа тослогийг арилгаж байгаарай. Ингэснээр арьсны нүх бөглөрөхөөс сэргийлдэг аж.

8. Цүнхэндээ хэрэггүй зүйлс хийх

Цүнхэндээ их хэмжээний хэрэггүй зүйлс хийж, авч явах нь олон цагаар гадуур ажилтай байх үед нуруунд ачаалал өгдөг байна. Иймд та чухал хэрэгтэй гэсэн зүйлсээ цүнхэндээ хийж, авч явж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!