Фитнессд явахдаа хүмүүсийн гаргадаг байж боломгүй 8 алдаа

Хэрвээ та өмнө нь фитнессээр хичээллэж байсан бол, эсвэл одоо хичээллэж байгаа бол, олон төрлийн зан чанартай хүмүүстэй таарч байсан гэдэгт итгэлтэй байна.

Зарим тохиолдолд тэдгээр хүмүүсээс болоод, дасгалаа ч хийж чадалгүй, гэр рүүгээ явахад хүрдэг нь нууц биш юм. Тэгвэл өнөөдөр бид танд фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг танилцуулъя.

1. Хөлстэй алчуураа тоног төхөөрөмжин дээр тавих

Дасгал хөдөлгөөн хийх үед, хөлс их хэмжээгээр ялгардаг бөгөөд энэ үед танд алчуур юу юунаас илүү хэрэг болох болно. Харин та хөлсөө арчиж дуусмагцаа алчуураа тоног төхөөрөмжнүүд дээр бүү тавиарай.

Учир нь фитнесийн ихэнх тоног төхөөрөмжүүд арьсан материалтай байдаг учраас таны хөлсөнд норж, нойтон болж мэдэх юм. Мэдээж хэрэг энэхүү нөхцөл байдал тухайн төхөөрөмжин дээр дасгал хийх хүнд таатай санагдахгүй нь лавтай шүү дээ.

2. Төхөөрөмжнүүдийг зүй зохисгүй ашиглах

Фитнес бүрт ямар зорилгоор, яах гэж ирснээ мэдэхгүй байгаа гэлтэй тэс өөр зүйлс хийдэг хүмүүс бишгүй дээ л олон байдаг.

Тухайлбал, тэд гар утсаараа мессеж бичиж, и-мэйлээ шалгаж, зургаа авахуулж, хамт бэлтгэл хийх нэгнээ хүлээнгээ төхөөрөмжин дээр нуруугаа амрааж хэвтэх нь бий. Иймд фитнес зааланд биеэ бялдаржуулах зорилгоор ирсэн гэдгээ ямагт ухамсарлаж байгаарай.

3. Утсаар чанга ярих

Фитнесээр хичээллэж байх үед утсаар хэн нэгэнтэй ярихдаа чанга дуугаар ярьдаг хүмүүс бусдын дургүйцлийг хамгийн ихээр хүргэх нь бий. Энэ нь ч аргагүй юм. Учир нь хүмүүс хийж буй дасгалдаа хамаг анхаарлаа хандуулж байх үед анхаарлыг нь өөр тийш чиглүүлэх хэнд ч сайхан санагдахгүй болов уу. Мөн чихэвчтэй хөгжмөө тултал нь чангалж, дасгал хийдэг хүмүүсийг энд дурдах хэрэгтэй болов уу. Тэд ч мөн ялгаагүй бусдад саад учруулдаг.

4. Бусдыг үл хүндэтгэх

Цэцэрлэгийн тоглоомнууд бүх хүүхдүүд тоглоход зориулагдсан байдгийг та эрх биш мэдэж байгаа биз ээ. Тэгвэл түүнтэй нэгэн адил фитнесээр заалан дахь тоног төхөөрөмжүүдийг бүх хүмүүс тэгш эрхтэйгээр хэрэглэх зориулалттай юм.

Гэтэл зарим хүмүүсийн хувьд зөвхөн өөрийгөө бодож, нэг төхөөрөмжин дээр хэт урт хугацаагаар ганцаараа дасгал хийж, бусдыг хүлээлгэдэг нь нууц биш юм. Энэ нь бүдүүлэг зан чанар бөгөөд аль болох бусдыг хүндэтгэж байхыг чухалчилж байгаарай.

5. Ашигласан гантил, штангаа хураахгүй байх

Дахиад таны хүүхэд насны тань нэгэн дурсамжаар жишээ татъя. Та хүүхэд байхдаа тоглоомуудаараа тоглож дуусаад, бүгдийг нь хураадаг байсан биз дээ? Тэгвэл түүнтэй адил фитнесээр хичээллэж дууссан бол, хэрэглэсэн гантил, штангаа байранд нь хурааж сураарай. Ингэснээр хэн нэгэн гэмтэж бэртэхээс давхар сэргийлж байгаа хэрэг юм.

6. Бусадтай дээрэнгүй харьцах

Хэн нэгэн гүйлтийн зам дээр 60 минут зогсолтгүй гүйж, бусад хүмүүсийг хүлээлгэх нь бүдүүлэг хэрэг ч гэлээ, тухайн хүн өөрөө ухамсраараа асуудлыг шийдвэрлэхгүй байхад та хажууд нь очиж, ямар нэгэн байдлаар дээрэнгүй хандах нь ялгаагүй бүдүүлэг хэрэг юм. Магадгүй тэр сандарсандаа унаж, бэртэх эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай.

7. Хоцрох

Аль болох дасгалын цагаасаа хоцрохгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ хоцорвол та бусдад болон өөртөө төвөг удахад хүрэх бөгөөд эргэн тойрны хүмүүс тань таныг бүдүүлэг нэгэн гэж дүгнэх болно.

8. Хувцас солих өрөөнд ганцаараа мэт аашлах

Хувцас солих өрөөнд яг л гэртээ байгаа юм шиг, ичиж зовох зүйлгүйгээр нүцгэн явдаг хүмүүс байдаг. Гэвч энэ нь бусдад тав тухгүй байдал үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй. Мөн шүршүүрт орохдоо олон цагаар удах нь утгагүй хэрэг юм. Тиймээс бусдад хүндэтгэлтэй хандаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!