УИХ-ын гишүүн асан Оюунгэрэл өөрийн хүү “UB Comedy” клубын комедиан Идэр-Одын нууцыг дэлгэжээ

Хүүхэд залуусын дунд ихээхэн хит болж буй “UB Comedy” клубын хамгийн чадварлаг комедиан хэмээгддэг Б.Идэр-Од салбар бүрд өөрийгөө сорьж яваа тун ч хөдөлмөрч нэгэн. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү тэрээр ээжийнхээ тухай үе үе комедидоо оруулдаг нэгэн.

Харин ээж нь түүний тухай “Анх яана аа, миний хүүгийн ярьж байгаа юманд хүн инээх юм болов уу? гээд ичээд үзэж чадахгүй байсан. Хүмүүсийг инээгээд байхаар нь овоо зориг ороод цуг инээгээд түүнээс хойш үзэгч нь болсон доо. Миний дэмжлэг гээд байх юм байхгүй. Бүх юмыг өөрөө хийдэг. За гэсэн бол хариуцлагатай.

Манай гэрт хамгийн их хэлэгддэг үг нь “Амьдрах чадвартай бай, хариуцлагатай бай” гэдэг үг л хэлэгддэг гэнэ. Би өөрөө анзаарч байгаагүй. Ямар ч байсан надаас мөнгө авахгүй, өөрийгөө болгоод байгаа нь үүнийг гэрчлэх байх. Ойрын ирээдүйд хурдан гэрлээд хүүхэдтэй болоосой л гэж бодож байна. Би бол хүүгээ ирэх болгонд нь найз охинтой болсон уу? Гэрлэх болсон уу? Ээж нь хадаг хэнд аваачиж өгөх вэ? гээд л асуугаад байдаг байсан л даа.

Сүүлдээ тэр маань жаахан дарамт болоод байгаа юм шиг мэдрэгдсэн. Ээж та битгий ингэж гэрт ирэх болгонд дарамтлаад байгаач гэсэн. Тийм учраас сүүлийн үед тэгж асуухгүй байгаа. Ямар ч байсан ойрын үед амьдрал зохиох байлгүй дээ гэж л найдаад байгаа шүү дээ” хэмээсэн байна.

Ээжийнхээ хүслийг хэзээ биелүүлэх нь тодорхойгүй байгаа Идэрээ олон эмэгтэй фентэй ч хараахан гэрлэх бүсгүйгээ олоогүй л яваа бололтой. Хүүд нь таалагдсан л бол бэрээ хүлээж авахад хэзээд бэлэн байгаа Оюунгэрэлийн бэрээр хэн гэгч бүсгүй тодрох бол?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!