Зурхайн ордуудын бусдаас ялгарах хамгийн том давуу талууд

Домогт өгүүлснээр бурхан өөрийн 12 хүүхдээ дуудаж, тэдэнд өөрсдийнх нь хувь тавилан ямар байхыг хэлж өгсөн гэж ярьдаг бөгөөд үүнээс үүдэж, 12 орд бий болсон хэмээн үздэг байна. Бурхны хүүхдүүддээ хэлсэн зүйлс нь хожим ордуудын ерөнхий төлөв байдлыг илэрхийлэх гол хүчин зүйл болсон гэдэг. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, ордуудын шинж чанарыг мэдэж авцгаая.

1. Хонь

Хонины ордныхон ямар ч газар очсон удирдагч, манлайлагч байдаг бөгөөд асуудлын гол судсыг атгаж чаддаг хүмүүс юм. Мөн бусдад үргэлж урам зориг хайрлах нь бий. Тэдний хамгийн том сул тал нь зөрүүд зан бөгөөд үүнийгээ ялан дийлж чадвал амжилтанд хялбар хүрдэг ажээ.

2. Үхэр

Үхрүүдэд бүхий л нөөц бололцоо байдаг. Гэвч нөөц бололцоогоо ашиглан амжилтанд хүрэх нь тэдний чин сэтгэлээ зориулж байгаа эсэхээс хамаардаг байна. Заримдаа хайр болон материаллаг харилцааны аль нь илүү үнэ цэнэтэй болохыг ялгаж чадахгүй байх үе тэдний амьдралд гардаг. Харин энэ үед хайр бүхнээс илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

3. Ихэр

Тэдэнд бусдыг ойлгож, сэтгэл санааг нь дэмжих нинжин сайхан сэтгэлийг бурхан заяажээ. Бүх л амьдралынхаа туршид аз жаргалыг хүсч мөрөөддөг. Сэтгэл судлаач, улс төрч болон дипломатч болбол амжилтанд илүү амар хүрэх боломжтой.

4. Мэлхий

Мэлхийнүүд зөн совинтой, уян сэтгэлтэй, мэдрэмжтэй хүмүүс байдаг. Бусдад тусламжийн гараа сунгахаас хэзээ ч татгалздаггүй. Найз нөхдөө зөв сонгож, эерэг энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь тэдний сайн сайхан амьдралын үндэс болдог.

5. Арслан

Тэдэнд бусдыг удирдах, манлайлах авъяас чадварыг бурхан харамгүй их заясан бөгөөд арслангууд хүрээлэн буй орчныхоо хүмүүсийг шүүмжилж, тэдэнд заавар зөвлөгөө өгөхдөө гаргууд юм. Харин сул тал нь заримдаа бага зэрэг хувиа хичээх хандлагатай байдаг. Сул талаа засч чадвал санаж, бодсоноороо амьдрахад ямар ч асуудал гарахгүй аж. Бусдад тусламж хэрэгтэй болсон үед та ямар нэгэн байдлаар тусламжийн гараа заавал сунгаж байгаарай.

6. Охин

Тэд бол өөрийн хүсч буй зүйлдээ бүх л сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс юм. Өөрийнхөөрөө байхыг ямагт эрхэмлэхээс гадна, төгс төгөлдөр рүү тэмүүлдэг. Ингэснээр амар амгалан болон энх тайван амьдарч чаддаг байна. Гэхдээ ололт амжилтаа ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах ёстой гэдгээ хэрхэвч бүү мартаарай.

7. Жинлүүр

Жинлүүрүүд өдөр тутмын амьдралаасаа аз жаргал, баяр хөөрийг мэдэрч чаддаг. Энэ нь тэдний стресс бухимдлаас хол байж, бүх зүйлийг гэгээлгээр харж, сэтгэдэгтэй салшгүй холбоотой аж. Дуулж, зурж, бичих бол тэдний сонирхол гэж ойлгож болно. Эдгээр чиглэлүүдээр авъяас чадвараа хөгжүүлбэл амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг аж.

8. Хилэнц

Хилэнцүүд сэтгэлийн хаттай, зориг тэвчээртэй хүмүүс юм. Тэдэнд хилэнц гэх амьтныхтай адил саад бэрхшээлийг даван туулах ур чадвар байдаг. Цаг ямагт ухралгүй, тууштай урагшилж байдаг тэд үр дүнг нь өөрсдийн биеэр мэдэрч, үр шимийг нь хүртэх нь бий.

9. Нум

Шинэ зүйлийг туршиж үзэх дур сонирхолтой бөгөөд сонирхол татам зүйлсэд өөрийн мэдэлгүй анхаарлаа хандуулчихдаг гэмтэй. Адал явдал эрэлхийлэх дуртай бөгөөд энэ нь тэдэнд асар их туршлага хуримтлуулах боломжийг олгож, ертөнцтэй танилцах үндсийг нь тавьж өгдөг байна.

10. Матар

Хэрвээ тэд уйгагүй хөдөлмөрлөж чадвал их зүйлийг хийж бүтээж, амжилтанд хүрч чадах бөгөөд бусдад үргэлж, эерэг, халуун дулаан энергийг өөрөөсөө цацруулж байдаг учраас эргэн тойрны хүмүүстээ нэр хүнд сайтай байдаг. Энэ нь тэднийг илүү өндөр амжилт өөд тэмүүлэхэд сайнаар нөлөөлөх нь бий.

11. Хумх

Хумхууд амьдралаасаа эрх чөлөө болон аз жаргалыг мэдэрч чаддаг. Өөртөө сэтгэл хангалуун бус байж болох ч, өрөөл бусдад үргэлж инээд, баяр хөөр бэлэглэж байдаг хүмүүс юм.

12. Загас

Тэд ямар ч зүйлээс сайн, мууг аль алиныг нь олж харж чаддаг гярхай хүмүүс аж. Амархан гомдож, төдий чинээ амархан баярладаг байна. Сэтгэлийн хат муутай учраас өчүүхэн төдий саад бэрхшээлд өвдөг сөхрөх нь бий. Харин тэдгээр саад бэрхшээлийг давж гарч чадах юм бол, аз жаргалыг мэдэрч чаддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!