Жимсэн дээр наасан байдаг шошго ямар учиртай вэ?

Та жимс худалдаж авах үедээ ядахдаа нэг удаа ч болов дээр нь байдаг шошгыг анзаарч харж байсан биз ээ. Харин ямар утгатай гэдгийг нь төдийлөн сайн мэддэггүй байсан болов уу. Тэгвэл хамтдаа учрыг нь олж мэдэцгээе.

1. Хэрвээ жимсэн дээрх шошгоны тоо 3 болон 4 гэсэн тоогоор эхэлсэн 4 оронтоо байвал уг бүтээгдэхүүн нь газар тариалангийн бүсэд бордоо болон хортон шавьжнаас сэргийлэх бодисны найрлагатай ургаж, хэрэглэгчдийн гар дээр ирж байна гэсэн үг ажээ.

2. Харин 9 гэсэн тоогоор эхэлсэн 5 оронтоо байвал энэ нь олон мянган жилийн турш ашигласаар ирсэн уламжлалт аргаар тарьж, ургуулсан, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд найрлагандаа ямар ч бордоо болон хортон шавьжнаас сэргийлэх бодис агуулаагүй болохыг илтгэдэг байна.

3. Түүнчлэн 8 гэсэн тоогоор эхэлсэн 5 оронтоо байх юм бол уг жимс нь “GMO” буюу генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүн гэж үзэж болох ажээ.

Тиймээс та жимс жимсгэнэ худалдаж авахдаа дээрх шошгыг нь сайтар анзаарч, хэд гэсэн тоогоор эхэлж байгааг нь ажиглаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!