Би энэ аргыг сурсныхаа дараа бүх төрлийн цахилгааныг өөрөө хялбархан засаж чаддаг болсон!

Шинэхэн авсан хувцасны цахилгаан эвдрэх, гажих гацах үед бид үргэлж оёдлын газар руу гүйгээд байж чадахгүй шүү дээ. Нэг бус нэлээд хэдийг янзлуулахад үнэ мөнгө нь хөөрхөөн болчихдог. Тэгвэл та доорх аргыг сурснаар хувцасныхаа цахилгааны өөрөө янзалж чадна!

1. Цахилгаан гацах

Хэрэв таны хувцасны цахилгаан гацаад дээшээ, доошоо гүйхгүй байвал зөөлөн балын харандаа ашиглан, гацаад байгаа хэсгийг будаж өгөөрэй! Мөн чихны модтой хөвөнд бага зэрэг вазелин түрхэж, цахилгааны гацаатай хэсэгт түрхэж болно. Ингээд л таны цахилгаан дахиж гацахгүй.

2. Цахилгаан доороосоо задрах

Хэрэв таны цахилгаан доороосоо задраад байвал, мөн л балын харандаа, вазелинаар цахилгааны замыг тослох хэрэгтэй. Харин дараа нь нарийн хошуутай бахь ашиглан, цахилгааны хоёр хажуу талаас бага зэрэг хавчиж өгөөрэй. Ингээд л хэвийн байдалд эргэн орох болно.

3.Цахилгааны барих хэсэг хугарах

Цахилгааны барих хэсэг хугарч, хувцсаа өмсөж, тайлахад хүндрэлтэй байгаа бол та цаасны хавчаар ашиглан, орлуулаарай! Гэхдээ цахилгааны гогцоо хугарсан бол, шинийг солихоос аргагүй гэдгийг санах хэрэгтэй.

4. Өмдны цахилгаан доошоо гүйх

Өмдны тань цахилгаан доошоо гүйгээд байвал, цахилгааны үзүүрээс цагирган гогцоо зүүж, өмдний товчноос зүүж бэхлээрэй. Ингэвэл таныг олны өмнө эвгүй байдалд орохоос хамгаалж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!