Энэ цэцэгнүүдийг хүүхдийнхээ өрөөнд тарь. Одоо та хүүхэд тань өвдөх вий, ханиад хүрэх вий гэж айх хэрэггүй!

Эцэг эх бүр л хүүхдээ эрүүл энх байгаасай гэж юу юунаас илүү ихээр хүсдэг. Харин энэ хүслээ бодит байлгахын тулд та чухам юу хийдэг вэ? Өнөөдөр та бүхэндээ агаар цэвэршүүлж, таны хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах цэцэгнүүдийг танилцуулж байна. Эдгээрийг хүүхдийнхээ өрөөнөд тавиарай. Ингэсэн байхад та хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудалд ахин санаа зовох шаардлагагүй болох юм.

Мөнхрөө

Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцгийн нэгээр мөнхрөө цэцгийг нэрлэдэг. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна мөнхрөө өдөр, шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Нарны шууд тусгалаас хол газар байрлуулах хэрэгтэй тул хүмүүс түүнийг чимэглэлийн зорилгоор цонхгүй орчинд олноор нь эгнүүлэн тарьж интерьер дизайны өвөрмөц шийдэл гаргах нь бий.

Зуун наст

Зуун наст цэцэгний анагаах чадварын тухай сонсож байгаагүй хүн гэж үгүй биз ээ. Гоо сайханд, дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй энэхүү цэцгийг гэртээ олноор нь тарьвал ямар ч өндөр технологийн агаар шүүгчнээс илүү үр дүнтэй байх болно. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч нар эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл бараг хэрэггүй.

Цахирмаа

Гайхалтай сайхан үзэмжнээсээ гадна маш их хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай ургамал гэнэ. Шинэхэн засвар хийсний дараа гэрээс үнэртдэг будагны үнэр буюу ксилолын хорыг агаараас шүүж чаддаг. Ингэхийн тулд та цахирмаа цэцгээ нарны гэрэл сайн тусдаг газар байрлуулж, усалгааг нь тогтмол хийх хэрэгтэй. Гайхалтай үзэмжийг нь ашиглан, унтлагын өрөөгөө чимж ч болох юм.

Цэцэгт кактус

 

Тэднийг өөрөөр зул сарын “кактус” ч гэдэг. Учир нь тэд зөвхөн 12 дугаар сард цэцгэлдэг байна. Гэхдээ бүх л жилийн турш харанхуй орчинд байсан ч, хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг учир унтлагын өрөөндөө байршуулахад хамгийн тохиромжтой ургамал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!