Цэвэршилтийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Эмэгтэй хүн бүрийн тойрч биш дайрч гардаг зүйл бол “цэвэршилт” билээ. Энэ үед тэдний биед тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч, шинж тэмдгүүд илэрдэг. Харин бид нийт эмэгтэйчүүддээ зориулан таны биед “цэвэршилт” явагдаж байгааг илтгэх шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Цэвэршилт гэж юу вэ?

Эмэгтэй хүний амьдралд шийдвэрлэх үе буюу “цэвэршилт” гэж явагддаг. Энэ нь 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тулгарах бөгөөд бие махбодь, сэтгэл санаа, зан араншинд өөрчлөлт гарч, сарын тэмдэг ирэхээ больдог байна. Үүнийг нөхөн үржихүйн амьдралын төгсгөл хэмээн нэрлэх нь ч бий.

Харин сүүлийн үед цэвэршилт залуужиж 30-35 насны бүсгүйчүүдэд илрэх болсон бөгөөд үүнийг буруу хооллолт, архи тамхины хэтрүүлсэн хэрэглээ, агаарын бохирдол зэрэгтэй холбон тайлбарладаг байна. Одоо та бүхэндээ цэвэршилтийн шинж тэмдгүүдийг танилцуулъя.

2. Шинж тэмдгүүд

Эмзэг мэдрэмтгий болно.

Хурдацтай жин нэмнэ.

Үе мөч өвдөж, янгинана.

Багахан зүйлд гомдож, уйлна

Нойргүйдэж, сэтгэлээр унана.

Заримдаа нэрээ ч санахаа больно.

Өнгөрсөн рүүгээ очмоор санагдана.

Хэв маяг, үзэл бодол өөрчлөгдөнө.

Бусдын хэлсэн үгийг хүндээр тусгаж авна.

Байнга халууцаж, бачимдана.

Ус уумаар санагдаж, цангана.

Бусадтай хэрэлдэж, маргалдахад үргэлж бэлэн байна.

Хөлрөнө.

Амттан идэх дур хүсэл нэмэгдэнэ.

Бэлгийн дур хүсэл өөрчлөгдөнө.

Хүссэн бүхнээ снаа зовохгүй хэлнэ.

Илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө байна.

Хөргөгчинд суугаад баймаар санагдана.

Ойр ойрхон шээс хүрнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!