Эдгээр аргуудыг хэрэгжүүлсний дараа миний гар утасны интернэт 2 дахин хурдан болсон!

Орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон интернэтийг ашигладаггүй хүн гэж ховор бөгөөд зарим тохиолдолд энэ нь гацаж, удсанаас болж бухимдал төрүүлдэг билээ. Ийм үед та уурлаж, стрессдэхийн оронд хялбархан аргуудыг ашиглаж, интернэтийн хурдаа нэмж болох юм. Ингээд бид та бүхэндээ интернэтийн хурдыг сайжруулах сонирхолтой аргуудыг танилцуулъя.

Утасныхаа кэшийг цэвэрлэх

“Кэш” санах ой дүүрсэн тохиолдолд интернэт удаж эхэлдэг байна. Иймд та “Setting” > “Safari” гэж нэвтрээд “Clear history and Website Data”-г сонгоорой. Энэ нь таны интернэтийн хурдыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх бөгөөд “iPhone” гар утсан дээр ашиглах боломжтой. Харин та Андройд үйлдлийн системтэй гар утастай бол “Settings > Application > Application Manager > Browser > Clear Cache” гэж сонгоод кэшээ цэвэрлээрэй.

Хэрэглэдэггүй аппликейшнээ устгах

Огт хэрэглэдэггүй мөртлөө устгахаа мартчихсан аппликейшнүүд гэж байдаг. Харин эдгээр нь таны интернэтийн хурдыг удаашруулж байдгийг та мэдэх үү? Цаг зав гарган, утсаа цэвэрлэж, хэрэггүй аппликейшнүүдээ устгаж байгаарай.

Унших төлөвт шилжүүлэх

Хэрэв та хөтчөөр орж, зураг хайх шаардлагагүй, зөвхөн мэдээ унших хэрэгтэй байгаа бол төлвийг нь “унших” болгож өөрчлөөрэй. Ингэснээр интернэтийн тань хурд харьцангуй нэмэгдэх болно. Энэ арга нь зөвхөн “iPhone” утас дээр ашиглагдах юм.

Хөтчөө өөрчил

Гар утасны веб хөтчүүд (Safari, Chrome, Opera, Firefox…) маш олон байдаг. Хэрэв таны интернэт удаж, бухимдлыг тань төрүүлж байвал хөтчөө өөрчлөөд үзэх хэрэгтэй юм.

Сүлжээний тохиргоогоо шалгах

Та гар утасныхаа “Settings” > “Mobile settings” гэж нэвтрээд сүлжээний тохиргоогоо шалгаарай. Хэрэв таны сүлжээ “3G эсвэл 2G” гэсэн тохиргоон дээр байвал үүнийгээ “LTE” болгож өөрчлөөрэй. Ингэснээр таны интернэт өмнөхөөсөө хамаагүй хурдан болж өөрчлөгдөх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!