Эмээгийн даралт өндөрсөж үе үе айлгадаг байсан. Харин энэ аргыг хэрэглэснээс хойш эмээ минь даралтандаа санаа зовохгүй болсон!

Би эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг. Надад байгаа нь ганц эмээ минь болохоор бие нь өвдөх бүрийд дагаад сэтгэл шаналж хэцүүддэг. Эмээ минь даралт өндөртэй. Юм л бол даралт нь нэмэгдээд, хэвтээд өгдөг юм.

Тэр болгонд би түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хэвтүүлэхээс өөрийг үл чадна. Гэвч эмнэлгээс гараад ч удалгүй дахиад л даралт нь өсдөг байсан юм. Харин ойрын нэг танил эгч маань даралт тогтворжуулдаг байгалийн аргыг надад зааж өгсөн нь эмээ бид хоёрын аминд орсон юм даа. Тийм болохоор та бүхэндээ ч бас энэ аргыг хуваалцах нь зөв гэж бодлоо.

Орц:

  • Зөгийн бал – 1 халбага
  • Цагаан гаа – 2-3 см
  • Сармис – 1 хумс
  • Алимны цуу – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага

Хийх арга:

Цагаан гаагаа хальсалж, жижиглээд үлдсэн орцнуудтай хольж зуурмаг бэлтгээрэй. 1 минут орчим зогсолтгүй хутгана. Дараа нь үүнийгээ цэвэрлэж ариутгасан шилэн саванд хийж, хөргөгчинд хадгалаарай.

Хэрэглэх арга:

Та өглөө болон оройдоо үүнээс нэг халбагыг идэж байгаарай. Долоо хоногийн дотор л үр дүнгээ үзүүлж, биед гайхалтайгаар нөлөөлөх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!