Таны заавал үзэх ёстой, хамгийн шилдэг Ази кинонууд

Ялангуяа Ази кинонууд ихэвчлэн ер бусын, сонирхолтой, этгээд хэв маягаар бүтээгдсэн байдаг. Гэвч тэд бүгд өөрийн улс орны онцлог, хэв маягийг үргэлж шингээсэн байдаг нь сонирхолтой. Ингээд бид танд хамгийн ер бусын Ази кинонуудыг танилцуулж байна.

1. The Bold, The Corrupt, and The Beautiful

Тайванийн мафийн эмэгтэй гэр бүлийн тухай өгүүлэх тус кино нь таныг хором ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Кинонд хайр, хүндлэл, урвалт гээд хүний сэтгэлийн утсыг хөндөх маш олон зүрх шимшрэм үйл явдлууд хөвөрдөг. Мөн учир битүүлэг аллагын тухай ч мөн гарах болно.

2. Along with the Gods: The Two Worlds

Бид бүхэн үхлийн дараах амьдралын тухай маш сонирхдог. Үхлээс хойш 49 хоногт юу болдог болон хүмүүсийн хийсэн нүгэл хилэнц юунд хүргэж болох тухай та ихийг ойлгох болно. Үхлийн дараах ертөнц, там, диваажин хийгээд шүүлтийн тухай ихийг өгүүлнэ.

3. Bad Genius

Ухаалаг, гоц ухаантай байна гэдэг таныг сайн хүн гэсэн үг биш. Гэвч сайн хүн байлаа гээд авилгал хээл хахууль, баян ядуугийн ялгаа тулсан нийгэмд, сайхан амьдарна гэсэн баталгаа үгүй билээ. Линн бол залуу гоц ухаантай охин бөгөөд тэрээр ахлах сургуулийн шалгалтанд хүүхдүүдэд хуулуулж, түүнийхээ төлөөсөнд их хэмжээний мөнгө авдаг. Тэрээр маш өндөр шагналын сантай, Сиднейд суралцах маш том ажлын санал авна. Ингээд тэр найзуудыгаа болон, өөрийгөө аварч чадах болов уу.

4. Crazy Rich Asians

Рэчил Чу бол Нью Иорк хотод эдийн засгийн багш хийдэг. Тэрээр нэгэн удаа найз залуу болох Никтэй цуг найзынхаа хурим болох газар Сингапур руу явах болдог. Тэр үед энгийн нэгэн хэмээн бодож байсан найз залуугаа маш баян төдийгүй, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу байсныг олж мэднэ. Ингээд бүсгүйн, найз залуугийнхаа гэр бүлтэй хийх ширүүхэн өрсөлдөөн таныг хором ч уйдаахгүй.

5. Forgotten

БНХСУ-ын хамгийн их эрэлттэй байгаа, триллер төрлийн тус кино нь таны шар үсийг босгох болов уу. Жин Сок төрөлхийн хэт мэдрэмтгий өвчтэй төрсөн бөгөөд эмийн хүчээр, бараг л жирийн амьдралаар амьдардаг. Тэрээр нэгэн шинэ байшинд гэр бүлийн хамтаар нүүж орох бөгөөд нэг шөнө түүний ах хэсэг бүлэг хүмүүст маш хэрцгийгээр зодуулан, алга болсон байдаг. Ингээд 19 өдрийн дараа ах нь гэртээ ирэх боловч, маш ер бусын байдлаар ой санамжаа алдсан байжээ. Үүнээс удалгүй Жин Сок түүний ахад хачирхалтай зүйл болсон бөгөөд, түүний гэр бүл өөрөөс нь нэг зүйлийг нуугаад байгааг мэдэрч эхэлдэг.

6. The Princess And The Matchmaker

Гүнж байх магадгүй гоё ч, илүү хэцүү сорилттой нүүр тулгарч болзошгүй. Сонгва гүнж маш үзэсгэлэнтэй, бас зөрүүд нэгэн. Үргэлж өөрт нь төгс тохирох ханхүүтэй гэрлэхийг хүсдэг боловч, нэг л өдөр түүнийг 4 ханхүүгийн нэгтэй сугалаагаар гэрлүүлэх болдог. Сонгва үнэхээр хүсэж байсан ханхүүтэйгээ гэрлэж чадах болов уу.

7. Love And Other Cults

Японы алдарт найруулагч Ейжи Учида (Eiji Uchida)-ийн бүтээл болох сэтгэл зүйн бүтээл нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг аваад байна. Ямартай ч таныг маш ер бусын ертөнцөөр аялуулна гэдэгт итгэлтэй байна.

8. Detective K: Secret Of The Living Dead

Эртний Чусоны эзэнт гүрний үеийн мөрдөгч К, түүний тосгонд нэгэн ер бусын хэрэг гараад байгааг олж илрүүлнэ. Ингэхдээ нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй хамтарч ажиллах бөгөөд удалгүй түүнийг хүн биш цус сорогч нэгэн болохыг олж мэддэг. Инээдмийн, адал явдалт тус бүтээл таныг уйдахгүй болов уу.

9. Honnouji Hotel

Яагаад өнгөрсөн үеэр хамтдаа аялаад ирж болохгүй гэж? Тэр тусмаа, сүр жавхлант хүчирхэг Япон улсаар… Залуу үзэсгэлэнтэй бүсгүй, сэлмийн мэргэжилтэн Ода Нобунага хоёрын хайр сэтгэл, ер бусын түүхийг өгүүлнэ. Залуу бүсгүй осолд орж, эртний Япон улсад ирнэ. Ингээд түүний адал явдал эхэлнэ.

10. The Return

Залуу бүсгүй Кэролайн Софи Ли багадаа салсан эхийгээ хайхаар Сөүлд ирнэ.Ингэхдээ нэгэн залуутай танилцсанаар түүний адал явдал эхэлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!